ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр шүтээн босгох, тушаал, зарлиг гаргахахд сайн

2020 оны 12 сарын 26

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАР ХУЛГАНА САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 26. Санчир гараг, Билгийн тооллын шинийн 12, Нэгэн эхийн зургаан хөвүүн одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 08 цаг 40 минутад мандаж, 17 цаг 05 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, насны буян бүтээх, эд мал авах, хот байшин барих, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонины үйл, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой.

Байшин барих, бэрийн үйл, цэрэг хөдөлгөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, замд гарах, мал адгуус худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой. Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс засуулахад өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top