ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

2020 оны 12 сарын 27

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАР ХУЛГАНА САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 27. Адъя гараг, Билгийн тооллын шинийн 13, Чөлөөт эх одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 08 цаг 40 минутад мандаж, 17 цаг 05 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. 

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар(03:40-05:40), Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), болой. Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top