Хилийн дээс дамнасан хайрын алтан аргамж

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 31

“Элчин” хэмээх үгийг хүмүүс засаг төрөөс бусад улс оронд албан ёсоор илгээсэн элч, дипломатч ажилтанд олгодог дээд зэрэглэлийн цол хэргэм талаас нь илүү ойлгодог. Харин ард түмний дунд хоёр орны хооронд, нийгмийн олон салбарт, иргэдийн харилцаанд чамлахааргүй хувь нэмрээ оруулж яваа олон мянган хүн байдгийг төдийлэн анзаардаггүй.

Ийнхүү соёл урлагийн салбар дахь хоёр орны харилцаанд олон жилийн турш үр өгөөжтэй ажиллаж ирсэн хөшигний арын “нуугдмал” хүмүүсийг эрэн сурвалжилж, тэдний үйл ажиллагааг олон нийтэд таницуулах зорилгоор Солонго мэдээллийн төвийн “Дөл” студи нь “Дэргэд бий Элч” хэмээх цоо шинэ цуврал нэвтрүүлгийг бэлтгэж эхэлсэн билээ.

Нэвтрүүлгийн эхний дугаарт хоёр орны боловсролын салбарт, тэр дундаа бидний ирээдүй болсон хүүхдийн хүмүүжилд хувь нэмрээ оруулахаар хичээн зүтгэж яваа Өвөр Монголын “MGL baby” англи хэлний сургалтын төвийн багш Соёлын Намуунтай уулзаж ярилцсан юм.
 

Өвөр Монголын “MGL baby” англи хэлний сургалтын төвийн багш Соёлын Намуун


Хайр дурлалд хилийн дээс гэж үгүй

Үр хүүхэд гэдэг эцэг эхийнхээ хайрын талст, үр жимс хэмээгддэг. Намууны аав ээжийн танилцсан түүх яг л кино зохиолд гардаг мэт үлгэрийн хайр дурлал байжээ. БНХАУ-ын Шиньжян нутагтай монгол залуу Соёл 1990 онд анх Монгол Улсын хилийн дээсийг алхсан гэдэг.

-Өвөө маань аавыг Монгол Улсад хүргэж өгч байсан гэдэг. Аав маань эхэндээ хятад иргэдтэй хамт валютын арилжаа хийдэг байжээ. Ээж маань Монгол Улсын Архангай аймгийн уугуул. Тухайн үед оюутан байсан ээж маань нэг өдөр эгчтэйгээ хоёул явж байснаа урагдсан хуучин юань олсон юм байна. Тэгээд нөгөө юаниа солих гэж очиход аав маань анхны харцаар ээжид дурласан гэдэг. Тухайн үед мэдээлэл холбооны технологи өнөөдрийнх шиг хөгжөөгүй байсан учраас дахиж уулзаад үерхсэн гэдэг нь угаас бурхнаас заяасан хувь төөрөг л байсан байх гэж Намуунаа аав ээжийнхээ хайрын түүхийг маш хөгжилтэй ярьсан юм.

Хятад, Монгол хоёр орон түүхнээсээ нөхөрсөг хөршийн харилцаа тогтоосон хэдий ч нийгмийн олон шалтгаанаас хэсэг хугацаанд хилээ хааж байсан удаатай. 1989 онд хоёр орон найрсаг харилцаагаа сэргээж байсантай холбогдуулан бодоход Намуун аав ээжийнхээ хайр дурлалын тамга төдийгүй, хоёр орны харилцан нээлттэй төрийн бодлого, нөхөрсөг харилцааны амьд тамга болсон гэхэд хилсдэхгүй биз ээ.

-Ээж маань намайг төрүүлэхэд аавын паспортын хугацаа дууссаны улмаас улсдаа буцаж ээжийн дэргэд байгаагүй юм байна. Тэгээд л хэзээ ирэх нь мэдэгдэхгүй аавыг ээж маань чин үнэнчээр хүлээдэг байжээ. Нэгэн өдөр галт тэрэгний буудалд таамгаар хүлээж байсан ээж маань галт тэрэгнээс бууж ирэх аавыг тосож авсан гэдэг сонирхолтой түүхийг нь сонсоход яг л үлгэр домгийн юм шиг хэрнээ бие биедээ итгэсэн тэр итгэл нь үнэхээр гайхалтай санагддаг гэж Намуун ярьсан юм. Хайр гэдэг хил хязгаарт хүлээслэгддэггүй тийм л агуу хүчтэй.

Давтаж заяасан давхар холбоо

Хоёр хүн гэр бүл болж, амьдал зохионо гэдэг хоёр ураг төрлийг холбож буй хэрэг. Ялангуяа, хил дамнасан ураг төрлийг холбоно гэдэг тухайн хоёр орны ард түмний харилцаанд бие биеийнхээ угсаа гарал, үүх түүх, соёл иргэншилтэй танилцах орон зайг нээж байдаг гэхэд хилсдэхгүй. Түүгээр ч зогсохгүй, Шиньжян, Монголын алтан аргамж болсон Намуун маань насан туршид түших ханиа Өвөр Монголын Ордос нутгаас сонгосон нь энэхүү хил дамнасан ураг төрлийн харилцаанд давхар гогцоо зангидсан гэлтэй.

-Нөхөр маань намайг их дэмждэг. Юу ч болж байсан миний ар талд бат хамгаалаад зогсож байдаг тийм л хүн. Байнга намайг урамшуулж, хамгаалж хайрлаж байдаг нь надад маш их өмөг түшигтэй санагддаг юм. Хүний нутагт ирсэн эмэгтэй хүнд тийм хань заяана гэдэг сайхан шүү дээ гэж Намуун нөхөр Мэргэнбилэгийнхээ тухай ярихад жаргалтай хосуудыг хараад сэтгүүлч миний бие чин сэтгэлээсээ баярлаж бахархаж байсан юм.

Үргэлжлэлийг www.solongonews.mn сайтаас уншина уу!

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.109.126) 2021 оны 01 сарын 05

Хятадууд монголчуудыг дийлэхгүй болохоороо хүйсэнд нь үр цацна гэж бсан юм гэсэн тэрний нэг бна

0  |  0
Зочин (202.131.250.130) 2021 оны 01 сарын 04

Юу сурталчилаад байна вэ.нэг хятадтай суусан л юм байна.гайхах юм алга

0  |  0
Z(103.216.143.244) 2021 оны 01 сарын 04

Mongold bitgii ireerei. Naanaa shingeed alga bol

0  |  0
Зочин(123.200.42.197) 2021 оны 01 сарын 03

Хятад хүн болгоныг хядатын тагнуул гэж бодох хэрэгтэйшдээ юун хайр майр

0  |  0
Хөх монгол(202.126.89.6) 2021 оны 01 сарын 03

Шаахайн мөр бүү гаргаарай хөдөөний тэнэг хүүхэн

0  |  0
Eh oronch(61.102.147.37) 2021 оны 01 сарын 03

Ene zindaa yagaad hujaa sheesnuudiig demjeed bga um be..

3  |  3
Chuka(192.82.77.241) 2021 оны 01 сарын 04

Mash saihan tohioldloor udam damjij uchirsan ger bul bna Ih Mongol ulsiinhaa 3 talaas tsus selbesen gaihaltai saihan tohioldol Ta nart etuul enh sain saihniig husie

3  |  4
stop paid promotion (66.181.189.180) 2021 оны 01 сарын 03

Эр нь харсаар байтал хужаа л байна, Энэ Зиндаа хятадын мөнгө авч бидний толгой эргүүлхээ болиорой.

5  |  1
Mgl (61.102.147.37) 2021 оны 01 сарын 03

Setgegdel bitgii ustgaad bldaa admin...

1  |  3
Mgl(61.102.147.37) 2021 оны 01 сарын 03

Hujaagiin erliiz um bn shdee

2  |  2
Mgl(61.102.147.37) 2021 оны 01 сарын 03

Hujaagiin erliiz um bn shdee..tegeed hujaa aaviigaa uynd gaihuulaad bga gichii ve..

2  |  2
Zichin(122.201.31.225) 2021 оны 01 сарын 03

Ene zurgan drh eregtei mnai ulsad orshin suudag tsagaach Hytadiun irgen bna.

4  |  5
Top