Францад шинэ жилийн шөнө 30 автомашин шатаажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 01

Францын Страсбургт шинэ жилийн шөнө танхай этгээдүүд 30 автомашиныг шатаажээ. “Figaro” сонинд мэдээлснээр хорио цээрийн дэглэмийг үл харгалзан автомашинуудыг шатаасан учир цагдаа нар эргүүл хамгаалалтаа чангатгаж, хэд хэдэн гудамжинд машин зогсоохыг хориглосон байна.

Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран иргэддээ хандан COVID-19-ийн халдварын тархалтын улмаас шинэ жил тэмдэглэхгүй байхыг уриалсан юм.

Францад өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд Их Британид илэрсэн коронавирусний шинэ төрөл бүртгэгджээ. Өвчлөл Тур хотод Их Британиас эх орондоо буцаж ирсэн франц иргэнээс илэрсэн байна. Тэрбээр халдвар авсан шинж тэмдэггүй байсан ч коронавирусний шинэ омгоор өвчилсөн болох нь тогтоогджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baruuniig mohooj bu(103.212.118.128) 2021 оны 01 сарын 01

tanhai etgeed bishee, heden musilmann arab tsagaachid ch dee..baruuniig mohooj bgaa tsagaachid ch dee..

0  |  0
Top