ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой

2021 оны 01 сарын 08

ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.01.08, Баасан гараг
  • Билгийн тооллын: 25, Сугар гараг
  • Наран ургах шингэх: 8.40-17.17
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхгүй
  • Суудал: Гал

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэрх хэрэгтэй ба хишиг далллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top