Японы Ерөнхий сайд АНУ-д айлчилна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 28

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга АНУ-д аль болох ойрын хугацаанд айлчлах хүсэлтэй байна. Тэрбээр АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьжээ.

Японы Ерөнхий сайд коронавирусний тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан айлчлалынхаа өдрийг товлох аж.

Ёшихидэ Сүга Жо Байденыг “АНУ-ыг ДЭМБ-д нэгтгэх болон тус улсын Парисын уур амьсгалын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргийг гүйцэтгэх шийдвэр гаргасан” гэж магтжээ.

Жо Байден Японы Ерөнхий сайдыг ирэх дөрөвдүгээр сарын 22-нд тохиох Эх дэлхийн өдрөөр дэлхийн удирдагчдыг оролцуулсан уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьсан байна. Тэд мөн Солонгосын хойг, Япон, Хятадын нутаг дэвсгэрийн маргааны сэдэв болсон Сенкаку арлын нөхцөл байдал, Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн чөлөөт нээлттэй үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, Япон, Америкийн эвслийг бэхжүүлэх талаар хэлэлцжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top