ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2021 оны 02 сарын 02

ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

-Аргын тооллын: 2021. 02.02. Мягмар гараг 

-Билгийн тооллын: 20, Ангараг гараг

-Наран ургах/шингэх цаг: 08:18-17:54.

-Үс бүү засуул: Өлсөж ундаасна

-Барилдлага: Хүчин төгсөх

-Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээхэд сайн.

Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, замд гарах, үхэгсдийн үйлд муу.

Өдрийн сайн цаг нь гахай, үхэр, луу, морь, хонь, нохой болой.  Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top