ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

2021 оны 02 сарын 03

ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.02.03, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 21
  • Наран ургах шингэх: 8.17-17.55
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Төмөр

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Тэрсүүд өдөр. Төмөр үхэр жилийн хаврын уур 23 цаг 11 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top