ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2021 оны 02 сарын 07

ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САРЫН ЗУРГААН ЦАГААН УЛААН НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Билгийн тооллын: 26
  • Наран ургах, шингэх: 08.11-18.01
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Мод

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top