ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд баялаг төгөлдөр болно

2021 оны 02 сарын 14

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.2.14, Ням гараг
  • Билгийн тооллын: Шинийн 3
  • Наран ургах шингэх: 08.00-18.13
  • Үс засуулбал: Эд баялга төгөлдөр болно
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Уул
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
 
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслха, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
 
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай, баялаг төгс болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top