ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2021 оны 02 сарын 15

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.2.15, Даваа гараг
  • Билгийн тооллын: Шинийн 4, Сумъяа гараг
  • Наран ургах шингэх: 07.58-18.14
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Мод
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
 
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.
 
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Бие эрхтний хүч сайжирна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ahmad(139.5.218.106) 2021 оны 02 сарын 15

Eruult saihan udut usee avahuulj baigaa byatshan huuhduuddee urt nasalj udaan jargahiig yeruuye.

0  |  0
Top