ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2021 оны 02 сарын 16

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.2.16, Мягмар гараг
  • Билгийн тооллын: Шинийн 5, Ангараг гараг
  • Наран ургах шингэх: 07.57-18.16
  • Үс засуулбал: Эд мал арвижна
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
  • Суудал: Хий
Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
 
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.
 
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал Эд мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top