Д.Чойжамц: Монголын бурхны шашны боловсон хүчин эрийн цээнд хүрлээ, одоо ажлаа эхлүүлэх цаг болсон

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 17

Үргэлжлэл...


-Амиа хичээхийн тухайд та юу гэж айлдахсан бол.

-Хувиа хичээлт гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй болж байгаа юм. Та бүхэн бод доо. Хүн энэ ертөнц дээр ганцаараа амьдарч чадахгүй. Ганцхан гэр бүлээрээ амьдарч чадахгүй. Бусадтай ямар нэгэн хэмжээнд харилцан ойлголцож байж сая зөв сайхан амьдрал гарч ирнэ. Бидний хэрэглэж байгаа, ууж идэж байгаа бүх зүйл бусдын хүчээр үүссэн байдаг. Тийм учраас ганцхан өөрийгөө бодоод амьдарна гэдэг бол хорвоо дээр яагаад ч болдоггүй зүйл. Бусадгүйгээр бүтэх юм гэж үгүй. Тиймээс бусдыг бодсон сэтгэл үргэлж өөдөө байдаг. Хувиа бодож довоо  шарлуулна гэдэг бол амьдралын бүх боломжоо хааж байгаа гэсэн үг дээ.

-Буддын шашин, бурхны сургааль нийгмийг соён гэгээрүүлэх, ёс суртахууны баримжаа өгөх үүргээ биелүүлж чадаж байна уу?

-Тийм ээ. 1990 он хүртэл энэ шашин 100 гаруйхан ламтай, ганцхан Гандантэгчэнлин хийд ажиллаж байсан. Айлаар явж болохгүй, гүрэм дором унших хориотой, бүх юм хаалттай байсан. Ингээд 2000 он гарч байж сая боловсон хүчин жигдэрч ирэх тийшээ хандаж байна. Өнгөрсөн хугацаанд шашны долоон сургуулиас нэлээн олон хүүхэд  төгсөж, дажгүй төлөвшиж байна. Одоо бол бид ажилдаа орох цаг болсон гэж үзэж байгаа. Тийм ч учраас ламбугай нарыг  соён гэгээрүүлэх ажилд нэлээн хүчтэй оруулах хандлага ажиглагдаж байна. Энэ бүхэнд Живзундамба хутагт төв, Асралт төв, Их хөлгөний уламжлалыг хадгалах төв... гэх мэтчилэнгээр олон сайхан төвүүд бидэнтэй хамтарч ажиллаж байна. Ялангуяа Нарвончин гэгээнтэн сүсэгтнүүдийн гэгээрүүлэхэд нэлээн том ажил хийж байна. Бусад хувилгаад хутагтууд маань ч өөрсдийнхөө хэрээр сүсэгтэн олондоо хандаж айлдваруудаа түгээсээр байна. Гандантэгчэнлин хийдэд шат дараатай сургалт явдаг болсон. Шашны ёс суртахуун, түүхийн сэдвийг хамарч байна. Ннийгмийг соён гэгээрүүлэх үйл хэрэгтээ сүүлийн хорь гаруй жилд зүтгэсний үйл хэрэг одоо л гарч байна даа. Үүнээс цаашаа улам л сайжирна.

-Хэрвээ зөвшөөрвөл хувь хүн талаас тань хэдэн асуулт тавьж болох уу?

-Инээв. За тэг дээ.

-Энэ биеийг тань төрүүлж өсгөсөн ээж, аавынхаа тухай дурсамж дэлгээч...

-Би Төв аймгийн Өнжүүл суманд төрсөн хүн. Сумын хоёр Өнжүүл гэдэг сайхан дүнхгэр хоёр уул бий. Түүний  дунд өвөлжөөнд, хавар төрсөн юм гэнэлээ. Аав ээж минь намайг өсгөж  хүмүүжүүлсэн. Өвөө эмээ минь амьд сэрүүн байсаан. Намайг төрөхөд өвөөгийн минь аав амьд сэрүүн байж. Нээх том чихтэй, сайхан бие хаатай, их бүдүүн дуутай хүн байсан гэдэг. Гэртээ  ханиаж байгаа нь хажуугийн айлд "пүн пүн" гээд дуулддаг байсан гэж нутгийнх нь өвгөчүүл хуучилдагсан. Тухайн үед айлууд тийм ч ойрхон хаяа залгаж бууддаггүй байсан гэж бодохоор... /Инээв/ Хамрын тамхи татдаг бүдүүн бор, анхны хар хүн байсан юм гэнэ лээ. Аав минь зургаа, долоохон насандаа хийд оронд ирж, Дашчоймбол дацанд шавилж  сууж байсан гэдэг. Гандан хийдийн баруун талд Их хүрээний Их умзад, Аюуш гавжид шавь орж, хүрээнд Гомбодорж гавж гэдэг ахындаа 13, 14 нас хүртлээ сууж байгаад Ардын засаг гараад хийд орныг хурааж авсны дараа хөдөө мал дээрээ гарсан юм билээ. Цэрэгт 1939 онд яваад  1946 оны үед ирсэн гэж хэлдэг юм. Хоёр дайныг өнгөрөөгөөд зургаан жилийн цэргийн алба хаасан гэж л ярьдаг байлаа. Аавын минь талаар “Дайнд явж байгаад үхчихсэн гэнээ” гэсэн цуу яриа гарч, ээж нь тэрийг дуулснаас хойш гэртээ ч орж чадахгүй аргал түүгээд л явдаг. Аргалаа үүдэн дээрээ авчирчихаад дахиад л аргалд явдагсан гэж  ярьдаг байж билээ. Их айсан байх хөөрхий. Харин аав минь цэргээс халагдаж, нийслэлд ирээд явж байхад нь Умаа гээд манайхны хамаатан эгч тааралдаад “Өнгөрсөн” гэсэн хүнийг чинь үзээд сүйд болж, жигтэйхэн  их баярласан гэж хуучилдагсан.

Тэр үед цэрэгт явсан улсууд чинь нэлээн боловсролтойд тооцогддог.  Хоршоо дэлгүүрт ажилладаг. Сумын клубт “Учиртай гурав”-т тоглодог байсан гэж аавыг минь ярьдаг юм. Ижий минь ааваас арав дүү юмсанж. Ээж минь бага залуу наснаасаа хөдөө мал маллаж өссөн. Эмээ минь  95, 96 насалж, намайг Шашны сургууль төгсөөд лам болохыг бүгдийг нь үзсэн. Намайг бага балчир наснаас эхлээд өсгөж хүмүүжүүлсэн хүний нэг нь эмээ минь байгаа юм. Аавын минь ээж бас ная нэлээн гарсан. Тийм сайхан хөгшин байж байгаад таалал төгссөн дөө. Иймэрхүү айл хунарт өссөн хүн дээ би. Улаанбаатар хотод таван настай ирж билээ. Тэр үед машин ховор. Хувийн юм гэж байх биш. Албаны нэг машин олдож, тэрүүгээр хоёр айл  ачиж ирсэн гэдэг. Нэг нь манайх. Нөгөө нь Агваан-Осор ахынх      /аавын дүү хүүхнийх нь нөхөр/ хамт ирсэн гэдэг. Машины чиргүүл дээр хөвсийсөн том ачаан  дунд ээж маань суучихсан, үе үе зүүрмэглээд, \инээв\ тэрийг нь харсан эмээ маань “Ойчих вий цаадах чинь унтаж байгаад” гээд байсхийгээд сэрээж байсан нь бүүр түүрхэн санагддаг даа. Хотод орж ирээд Яармагийн дэнж дээр анх зогсоход  хөдөөний хүүхэд чинь яахав дээ, гудамжинд тунасан томоо борооны  усыг хараад “Энэ одоо ямар ухаантай юм бол доо” гэж бодож байснаа огт мартдаггүй юм. Ингээд Засгийн газрын грашид очиж, Агваан-Осор ахынхыг буулгаж өгөөд... Ах Засгийн газрын баазын жолооч болчихсон байсан юм  билээ. Дараа нь манайх Жанрайсэгийн арын хашаанд буусансан. Аав минь тэр хашааг авчихсан бай­сан юм билээ. Хашаанд ирэхэд хойд талд нь  нэг байшин барьж байсан санагддаг юм. Сүүлд бодоход Бал гээд манай нутгийн уран мужаан хүн байшин барьж байсан юм билээ.

-Багаасаа л Гандантэгчэнлин хийдтэй ойр өсчээ дээ...

-Манайх шашин шүтлэгтэй айл байсан учраас Гандангаар их ирж эргэл  мөргөл хийнээ. Гороо хийдэг. Гандангийн үүдээр явахаар лам нар нь толгой илж, чихэр өгнө. Тэгэхэд нь “Ямар сайхан зантай улсууд байдаг юм бэ, энд чинь” гэж боддог сон. Одоо санахад, Гомбодоо гэсгүй гуай, Дамбадаржаа гэсгүй гуай байсан юм болов уу даа. Жаахан том болоод 22 дугаар сургуульд  орж байлаа. Сургуульд байхад минь надад хүүхдүүд “Лам” гэдэг хоч өгөөд байнга л “Лам лам” гэдэг сэн. Хичээлээ тараад ангийнхаа  хүүхдүүдтэй Гандангийн урд хойгуур хамт явна. Тэгэхээр л намайг “Лам мөргөөрэй” гэцгээнэ. Тухайн үед дуганын хашаа чинь модон байлаа. Хашаан дотор ороод мөргөлийн модон дотор сунаж мөргөж, хүүхдүүдэд үзүүлдэг байсансан. Багаасаа л ер нь лам авьяастай байсан юм болов уу даа.

-Сурлагадаа хэр хүүхэд байв?

-Анх 22 дугаар сургуульд ороход одоогийн энэ кино театрын урд “Мобиком” байрлачихаад байгаа газар дөрөв, таван байшин байдаг. Өнөөгийн хөдөөний сургууль шиг маягтай галладаг, цагаан  байшингууд байсан санагдана. Энэ сургуульдаа яваад онц сураад хоёр, гурван ч удаа харшийн ёолконд уригдаж билээ. Нэг жил багш нар маань “Драмын театрын үүдэн дээр зогсож байгаарай. Тэгээд аваад явна” гэж хэлчихээд ирээгүй. Намайг мартаад өөрсдийнхөө хүүхдүүдийг аваад явсан юм шиг байгаа юм. Тэгээд тэр жилийн ёолкондоо оролцож чадаагүй өнгөрсөн дөө. Наймдугаар ангиа төгсөөд  28 дугаар сургуульд хоёр жил болсон. Арваа төгсөөд МУИС-ийн Цаг уурын ангид явж эхэлсэн ч, удаагүй лам болох тийшээгээ хандсан даа. Учир нь тэр жил /1969 он/ Монголд гаднын  лам нар оролцсон хурал болж, “Монголын лам нар настай болчихож. Гаднаас  хурал хуйд ирж байгаа лам нар залуучууд болжээ, англи хэлтэй, сүрхий боловсролтой хүмүүс  байна. Тиймээс шинэ залуу хүмүүсийг сургах хэрэгтэй” гэсэн яриа Гандан хийдээр гарч байв. Ингээд Шашны дээд сургуульд элсэж билээ.

Тухайн үед Чой.Лувсанжав багшаар англи хэл заалгаж байлаа. Гэтэл багш маань “Чи төвөд үсэг үзээч. Ер нь зүгээр шүү. Төвөд судлалд гайхамшигтай зүйл их бий. Тийм учраас төвөд  үсэг үз. Би нэг ном галиглаж байгаа. Англи галигнаас төвөд болгоод өгөөч” гэж... Улмаар багш маань “Би чамайг нэг ламтай танилцуулна” хэмээгээд манай багшийн нэрийг хэлсэн дээ. Гэртээ ирээд аавдаа хэлтэл, ихээ  дуртай хүлээж авсан даа. Өөрөө лам байсан хүн чинь аргагүй байлгүй дээ. “Тэг тэг миний хүү, тэр ламыг чинь би танина” гээд аав минь намайг хөтлөөд багш  руу явах замд /Хүүхдийн больницийн өмнө/ багштайгаа таарч билээ. Тэр үед багш минь их бэлэгшээж, “Би буяны ажил хийх гээд явж байхад чи тааралдлаа. Гайгүй сайн лам болох хүүхэд  байх аа. Үйлс тань бүтнэ ээ манайд очоорой. Өдөр хэлнэ” гэсэн дээ. Иймэрхүү янзтай лам болох зам минь засагдсан даа.

-Таныг лам болоход эргэн тойрны хүмүүс хэрхэн хүлээж авч байв?

-Үсээ авахуулаад монгол дээл өмсөөд аавынхаа захиснаар эхлээд Ганданд грушкийг нь хийж эхэлж билээ. Хамгийн их цочирдсон юм бол лам болчихоод гудамжаар явах үед таньдаг, эрхэлж нааддаг хүүхдүүд маань хүртэл надтай юу ч дуугарахгүй, их л гайхсан байдлаар хардаг байлаа. Тэр үеийн улсууд гудамжиндаа гараад сууна. Хүүхдүүд нь хашааныхаа  гадаа бөөнөөрөө тоглоцгооно. Гэтэл нөгөө улсууд чинь надтай юу ч ярихгүй. Том, жижиггүй гайхаж байлаа. Коммунизмын  үед тийм залуу хүн лам болно гэдэг ойлгогдохгүй, их сонин үзэгдэл байсан байх. Харин миний хувьд багаасаа байнга Гандан хийдээр эмээтэйгээ явдаг байсан болохоор  лам нарыг  муу муухайгаар харж байгаагүй ээ. Ингээд л би Шашны дээд сургуульд сурч, аав минь номын худалдаанд, ээж минь  ахуй үйлчилгээний газарт ажил хийгээд  сайхан амьдраад явсан даа.

Манай Шашны дээд сургуульд Чой.Лувсанжав багш, Бямбын Ринчен гуай, Ц.Дамдинсүрэн гуай, Ш.Лувсанвандан гуай, Пэрэнлэй гуай зэрэг тэргүүтэй олон эрдэмтэн багш нар хичээл заадаг байлаа. Мөн тод үсгийг Лувсанбалдан гуай, Соёмбо үсгийг  Цэвэл гуайн хүү  Шагдарсүрэн гэх мэтчилэн тэр үеийн хамгийн эрдэм номтой хүн бидэнд ном орж байв. Шашны номыг яг гавж, гэвш хуучны уламжлалт өвгөчүүлээр заалгасан ийм л их  азтай хүн дээ би.

-Та Энэтхэгт Буддын Диалектикийн сургуульд сурч байсан гэдэг. Тэр тухайгаа хуучлаач?

-Шашны сургуулиа төгсөөд голч болж байлаа. Голч гэдэг нь унзадын дуу хоолойг дэмжиж  хуралд түгээж өгдөг лам юм даа. Миний хоолой жаахан бүдүүн л дээ. Гандан хийддээ голчоор долоон жил, дуганчаар нэг жил ажилласан. Үүний дараа Энэтхэгийн Дармасала хотод очиж Буддын Диалактекийн сургуульд гурав, дөрвөн жил суралцаж ирээд 1986 онд дэд хамба болсон доо. Улмаар 1990 он болтол явж байгаад “Гавжийн дамжаа барихаар” түр завсарлаж, гэртээ суусан.

Гавжийн дамжаагаа дүүргэж дуусах үед Данигай гуай /түшмэд ухаантай мундаг эрдэмтэй хүн байсан/ намайг дуудаад “Да лам бол” гэж хэлсэн. “Төр засагтай харилцах, гадаад дотоод руу залуу лам нараа сургах ажлыг хариуцаад хийх хүн чи л байна” гээд нэг ёсондоо үүрэг өгсөн дөө. Тэр айлдварын дагуу Да лам болоод нэг жил болсон. Дараа нь буюу 1992 оноос хамба лам болоод өнөөдрийг хүрч байна даа. Миний хамбын ажлыг хийж байгаа энэ явдал бол  аргагүй шаардлага байсан байх даа гэж би боддог юм. Урьд бол эрдэм ном төгөлдөр том том ламбугай нар  тодорч, “Энэ хүн хамбаас гарцаагүй ээ” гэж өргөмжлөгддөг байсан. Харин миний үед бол залуу үе нь  арван хэдээс  доод насны хүүхдүүд, дээд үе нь ная гарсан хөгшчүүл  байсан. Тэр үеийг нь л би өнгөрөөж өглөө дөө. Одоо бол сайхан  эрдэмтэй, боловсролтой ламбугай нар олон болсон. Хамба ламаа болоод дэвшээд хөгжөөд явах  байх гэсэн асар их найдвартай байгаа даа.

-Таныг багадаа орныхоо даавууг орхимж болгоод лам болж тоглодог байсан гэх яриа бий. Энэ тухай  хууч дэлгээч?

-/Инээв/. Бүдэг бадагхан санаанд буудаг. Жаахандаа орныхоо цагаан даавууг нөмөрчихөөд “Өөөө” /бүдүүн хоолойгоор дуудав/ гээд л лам болж тоглодог байсныг манай өвөө эмээ нар  ярьдаг байлаа. Бүр жаахан байхаас эхлээд сургуульд ороод “Лам” гэж дуудуулдаг байсан маань надад лам болоход их тусалсан байх. Сүүлдээ Мааранба болоод хожим нь Чойжин лам  болоод л ламын нэрийг сольсоор өдийг хүрсэн нь ламын дадал суухад суурь үндэс нь ч болсон байж мэднэ. Ерөөс би лам болох л хувьтай хүн байж дээ. Зиндаа нарынхаа лам нартай хуучилж байхад  тэд  “Багадаа нэг ламархуу л маягтай байсан. Манай зиндааны Жаамаа гэдэг лам хүний орхимж дагасан мэнгэтэй. Хөөрхий амьтан урд насандаа 1937 онд  буудуулсан юм байна даа. Орхимжоороо л их чанга ороож үхэж дээ”  гээд л явуулдагсан. Бидний амьдралын түүхийн л нэг хэсэг юм даа.

-Та Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хуулийг баталж явсан хүн. Тэр үеэ дурсаж яриач?

-Тэр үед би депутат болох дургүй байсан. Санаандгүй л зүйл болсон доо. Тухайн үед “Байгалийн шалгарал”-аар гэдэг шиг нийгмийн захиалгаар зарим нэгэн нь гарч байв. Сонгогдсон бусад депатутаас асууж байхад “Санаандгүй байж байгаад ийм юм болчихлоо” гэж  хариулсан байдаг. Зарим нь ч зорилго чиглэл тавиад сонгогдсон биз. Гэхдээ Их хурлын депутатаар сонгогдсон маань  их хэрэг болсон доо. Яагаад гэвэл, шинэ цагт шашинг хэрхэн авч явах, яаж хөгжиж дэвжих ёстой вэ гэдгийг тэр үеэс бодож эхэлсэн. Энэ талаараа Данигай гуай тэргүүтэй хуучны хашир догь лам нартай зөвлөлдөж, мөн Чимэд гуай, Лүндээжанцан тэргүүтэй  хууль мэддэг УИХ-ын гишүүдтэй зөвлөлдөж, шинэ “Үндсэн хууль”-д шашны заалтууд ороход хувь нэмрээ оруулсан гэж ойлгож явдаг. Тэр үед лам нарыг “Сэрэлт”-ээр л ойлгодог байсан. Ийм цагт “Лам нар чинь бас УИХ-ын гишүүн болдог байсан юм уу” гэдэг  ойлголтыг нийгэмд өгч, шинэ нийгмийн  ард иргэдийн оюун санаа,  сэтгэхүйн өөрчлөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх аа.

Коммунизмын үед бурханы шашныг устгах өргөн үйл ажиллагаа явагдсан. Мөн дээрээс нь баяд ноёд тэргүүтэй Чингисийн  Алтан ургийн удам угсааг устгах гурав дөрвөн төрлийн их хэлмэгдүүлэлт хийгдсэн байдаг. Ард түмнээ ялгаварлан гадуурхах үзэл, хүний эрхийн асуудал их зөрчигдсөн дөө. Хэрвээ баян тансаг, хэрвээ лам байвал, хэрвээ удам угсаатай байсан бол хавчигддаг, нийгэмд гадуурхагдаж байлаа. Энийг засах шаардлага тулгарсан. Ийм учраас 1992 оны Үндсэн хууль Олон улсын Хүний эрхийн тунхаглал тэргүүтэй нэгдэн орсон гэрээ фактур дээрээ тулгуурлан бүтсэн байдаг. Дээрээс нь Монгол Улс зах зээлийн нийгэмд орж байгаагаа баталгаажуулсан, мөн хүний эрхийг өндөр хэмжээнд  авч үзсэн. Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна” гэж заасан байдаг нь  өөрийнхөө орны уламжлалт зан үйлийг хүндэтгэхийн зэрэгцээ хүн төрөлхтний соёлын ололт амжилтыг хэрэгжүүлнэ гэдэг үзэл санааг агуулж байгаа юм. Энэ бол барагтай улсын Үндсэн хуульд байхгүй дээ.

Бие биенээ асарч, эвлэрч явсан үедээ бид мандаж явсан. Харин хагарч явсан үедээ гундаж явсан энэ түүхийг  сануулж байгаа сануулга гэж би боддог.  “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахад шашин, төр бүгдээрээ нэгдэх ёстой” юм гэсэн уриа дуудлага болсон. Үндсэн хуулийн төгсгөлд, МЭДЭГТҮН, САХИХТУН гэсэн хоёр үг бий. Энэ бол Монголчуудын гайхамшигтай түүхийг сануулж төрөө дээдлэх, хуулиа дагах эрхэм чанарыг сануулсан хэрэг байгаа юм. Монголынхоо шинэ Үндсэн хуулийг батлах, улсынхаа түүхийг дахин сэр­­гээх, хэнийгээ ч ялгахгүй ардчилсан ний­гэм байгуулалцсандаа баярлаж л явдаг даа.

-Тухайн үед та Гандан хийддээ очилгүй улстөрийн ажил хийгээд явсан бол  одоо хэн байх байсан бол оо...

-Би улс төрд ажиллая гэсэн зориг байгаагүй, миний Их хуралд  орсон явдал бол гайхамшиг байсан. Үндсэн хуулийг батална гэдэг улс эх орны асуудлыг цогцоор нь ярьдаг. Би Үндсэн хуулийн бүх зүйл заалтыг нь тогтоогоогүй ч гэлээ миний сэтгэлд суучихсан байдаг. Тийм учраас алив ажил төрөлдөө алдаа дутагдал  гаргахгүй, улс эх орныхоо явуулж байгаа ажлыг илүү мэдрэмжтэй хардаг чадвартай болсон байх. Ер нь төрдөө ч бай, шашиндаа ч ажилласан байсан энэ улс орны төлөө ажил шүү дээ.

Бидний хийж байгаа ажил хүн харахад хурал ном хураад сууж байгаа боловч цаанаа Монголынхоо түмэн олондоо үйлчилж тэднийхээ сэтгэл санаа, урам зоригийг бадрааж байх, сэтгэлд нь итгэл бишрэлийг өгч байгаа ажил шүү дээ. Заавал бүх хүн төрд очих алба байхгүй. Хийдэг хийдэг юмандаа эзэн байх нь  улс эх орныхоо төлөө хийж байгаа ажил. Малчин хүн малаа сайн маллаад мянгат болж, хэний ч хараат бус өрхийнхөө эдийн засгийг аваад явчихдаг. Үр хүүхдүүдээ өөрсдийнхөө хөрөнгөөр сургууль соёлд явуулж, ирээдүй хойчдоо хөрөнгө оруулалт хийчихдэг болох нь тэр малчин хүн улс орныхоо төлөө том ажил амжууллаа л гэсэн үг. Тариаланчид  байна. Гадаад дотоодоос ямар ч царай алдалгүйгээр өөрийнхөө орны хөрсөнд ургасан  гурилаар ард олноо хангаж байна. Үүнээс авахуулаад бүх ажил эх орныхоо л төлөө байдаг шүү дээ. 

-Бидэнд цаг гаргаж, илэн далангүй сайхан ярилцсан танд баярлалаа. Та ярилцлагын маань төгсгөлд Монголын ард түмэндээ  ерөөл айлдаж өгнө үү?

-Монголчууд нийтээрээ урт настай, удаан жаргалтай, өвчин зовлонгүй, элдэв барцадгүй мэнд сууж, эд таваар элбэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, байгаль дэлхий минь зуд зурхан ган гачиггүй сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.142) 2021 оны 03 сарын 14

Хамба ламын өлмий бат орших болтугай

0  |  0
hi(192.82.74.198) 2021 оны 03 сарын 10

ixenx ni pyaldaga asuult bn daa

0  |  0
мөнх(192.82.64.197) 2021 оны 03 сарын 28

Сүм хийд бол иргэдийн сүсэг бишрэл дээр оршин тогтнож ирсэн тийм ч байх ёстой бөгөөд одоо цагт нэг төрлийн бизнес юм Тиймээс энэ ажилийг амжилттай байлгахийн тулд сүм хийдийн тэргүүнүүд өөрсдөө сахилга баттай байж өөрийн биеэр олон нийтэд үлгэр дуурайлал үзүүлж ард түмний итгэл үнэмшлийг өөртөө татснаар хандив тусламж өргөл барьцаараа санхүүждэг байх нь зөв

2  |  1
мөнх(192.82.64.197) 2021 оны 03 сарын 13

Сүм хийд бол иргэдийн сүсэг бишрэл дээр оршин тогтнож ирсэн тийм ч байх ёстой бөгөөд одоо цагт нэг төрлийн бизнес юм Тиймээс энэ ажилийг амжилттай байлгахийн тулд сүм хийдийн тэргүүнүүд өөрсдөө сахилга баттай байж өөрийн биеэр олон нийтэд үлгэр дуурайлал үзүүлж ард түмний итгэл үнэмшлийг өөртөө татснаар хандив тусламж өргөл барьцаараа санхүүждэг байх нь зөв

0  |  1
мөнх(192.82.64.197) 2021 оны 03 сарын 09

Сүм хийд бол иргэдийн сүсэг бишрэл дээр оршин тогтнож ирсэн тийм ч байх ёстой бөгөөд одоо цагт нэг төрлийн бизнес юм Тиймээс энэ ажилийг амжилттай байлгахийн тулд сүм хийдийн тэргүүнүүд өөрсдөө сахилга баттай байж өөрийн биеэр олон нийтэд үлгэр дуурайлал үзүүлж ард түмний итгэл үнэмшлийг өөртөө татснаар хандив тусламж өргөл барьцаараа санхүүждэг байх нь зөв

0  |  0
мөнх(192.82.64.197) 2021 оны 03 сарын 13

Сүм хийд бол иргэдийн сүсэг бишрэл дээр оршин тогтнож ирсэн тийм ч байх ёстой бөгөөд одоо цагт нэг төрлийн бизнес юм Тиймээс энэ ажилийг амжилттай байлгахийн тулд сүм хийдийн тэргүүнүүд өөрсдөө сахилга баттай байж өөрийн биеэр олон нийтэд үлгэр дуурайлал үзүүлж ард түмний итгэл үнэмшлийг өөртөө татснаар хандив тусламж өргөл барьцаараа санхүүждэг байх нь зөв

0  |  1
мөнх(192.82.64.197) 2021 оны 03 сарын 13

Сүм хийд бол иргэдийн сүсэг бишрэл дээр оршин тогтнож ирсэн тийм ч байх ёстой бөгөөд одоо цагт нэг төрлийн бизнес юм Тиймээс энэ ажилийг амжилттай байлгахийн тулд сүм хийдийн тэргүүнүүд өөрсдөө сахилга баттай байж өөрийн биеэр олон нийтэд үлгэр дуурайлал үзүүлж ард түмний итгэл үнэмшлийг өөртөө татснаар хандив тусламж өргөл барьцаараа санхүүждэг байх нь зөв

0  |  1
мөнх(192.82.64.197) 2021 оны 03 сарын 13

Сүм хийд бол иргэдийн сүсэг бишрэл дээр оршин тогтнож ирсэн тийм ч байх ёстой бөгөөд одоо цагт нэг төрлийн бизнес юм Тиймээс энэ ажилийг амжилттай байлгахийн тулд сүм хийдийн тэргүүнүүд өөрсдөө сахилга баттай байж өөрийн биеэр олон нийтэд үлгэр дуурайлал үзүүлж ард түмний итгэл үнэмшлийг өөртөө татснаар хандив тусламж өргөл барьцаараа санхүүждэг байх нь зөв

0  |  1
иргэн(192.82.68.232) 2021 оны 03 сарын 09

манж хужаа төвд тэмбүү гээд хэдэн оны сурталчилгаа ухуулга вэ арай л ингэж улайрч болохгүй ш дээ

1  |  0
монгол(192.82.68.232) 2021 оны 03 сарын 13

ямар ч учир шалтгаангүй муйхарлан монголын шашин соёл руу дайраад байх юм

2  |  0
иргэн(192.82.68.232) 2021 оны 03 сарын 13

энэ хаа хамаагүй төвд гээд яг нэг адилхан сэтгэгдэл бичээд байгаа нөхдүүд гадны шашины захиалгын бичээч нар яг коммунистуутын суртал ухуулгыг яг тэр хэвээр хуулчихаж инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг гадны шашиныг хяналтгүй оруулж ирэх аюултай гээд учир мэдэх улсын хэлдэг аргагүй үнэн юм даа аав ээж эмээ өьөөгийн шүтэж биширч ирсэн шашиныг маань доромжилох хэрэггүй

2  |  0
иргэн(192.82.68.232) 2021 оны 03 сарын 09

яг коммунизмын үеийн гутаан доромжлол гүтгэлэг санагдчихлаа христын пасторууд ногоон малгайтнуудын өвийг уламжилан авч байна сайн анзаараад байгаарай

1  |  0
иргэн(192.82.68.232) 2021 оны 03 сарын 09

энэ одоо дандаа төвд гэж үг оруулж ирээд сэтгэгдэл бичээд байгаа нөхдүүд дандаа гадны шашины хөлсний бичээчид шүү дээ гарч ирээд үг хэл гэвэл ганц нь гарч ирж чадахгүй хөгийн амьтад монголд энэ христын нөхдүүд анх орж ирж байсан 90 ээд онд ямар байсаныг би мэднэ одоо бидний аав ээж эмээ өвөө өвөг дээдэсийн минь шүтэж бишэрч ирсэн шашиныг яаж доромжилж байна а та нарт ёс суртахуун гэж алга

1  |  0
и (103.212.118.55) 2021 оны 03 сарын 13

ЛАМ НАР ганц сүм хийдийг ХУУЧны загварар барих чадваргүй утсгасан гэж үргэлж гонгинох ТҮдвээс хүж хийх ЭМ барих зэс хөөмөл хийх АЯЛАЛ жуучлалд хэрэгтэй зүйлийг сурахгүй Хоосон ном унших ХЯТАДУУД ямар хэл дээр ном унихыг мэдээд манай НЭГ үндэстэг шүтэж сайн банйа гэх үүнийг эрийн цээнд хүрчээ гэдэг үү

0  |  3
далд орцгоо(192.160.102.166) 2021 оны 03 сарын 13

Үндсэн хууль зөрчсөн. Хүн бүр тэгш эрхтэй. Эхлээд иргэн бүрийн адил улсад татвар төлдөг болчих. Дараа нь наад үлгэрээ чалч. Татвар төлдөггүй хүн татвараар бүрддэг төсвөөс жил бүр мөнгө аван гэж та нарын санаархал хэзээд ч бүтэхгүй. Бүү сэрүүн зүүдэл. Төр засаг үүнд төмөр нүүрээ харуулах болсон шүү.

1  |  3
Иргэн(192.82.68.137) 2021 оны 03 сарын 28

Ганданг ядаж цэвэрхэн болгомоор байна.

2  |  2
Unshigch(66.181.179.58) 2021 оны 03 сарын 13

Gandan hiidiin zoridog hvmvvs olon gadaadiin juulchin tatah base museum bolgoj hogjvvlbel lam nart bolon tord nemertei odoogiin bga bdlig harhad udirdlaga nertei heden huwalz nowshnuud bga haragdah yum ted mongonii toloo duugardag husad vyd har amia bodoj alga bolson bgan gunigtai bn dotroo hogjvvlj Marketing hii tgj baij vnlegdene

1  |  3
qwerty(185.220.102.246) 2021 оны 03 сарын 13

Манай шар хувазнуудад ёс суртхун жирийн хүн чанар огт алга. Аль муу муухай болгоныг шингээсэн энэ заваан түвдийн шашин монголд яг хэрэгтэй юүү хийсэн юм? Түүхээ мэдэхгүй, түүхээ санаатай гүйвулсанхэдэн шаарнууд. Тэр 100 мянган лам, 750 гаруй сүм, тоймлошгүй олон хутагт, хувилгаан, гэгээнтэн байсан үед Монгол мөхлийн эхмэгт түлж очсон байв. Манжийн хараат. Хүн амын тал хувь өнгөний өвччэй, төрсөн хүүхдийн 50 хувь нэг нас хүрэхгүй үхэж байсан. Хүн амын өрдөө 0,07 хувь бичиг үсэгтэй, туйлын яадуу тарчиг байв. Ганц лам нар жаргаж суусан. Одоо та нар улсын хөгжилд чөдөр тушаа болж бүү гай бол!

1  |  3
irgen(66.181.179.58) 2021 оны 03 сарын 28

Mongol lam nariig jaahan chadwartai bas tsahim bvrtgeltei bolgo hariltsaand n anhaar shashnii vndsen surgaali nomloliig dagah heregtei ene hambiin bodol mongo gher hodlood busad vyd chimeegvi suuj bgan emegneltei bn Lam nariinhaa ew negdel bolon chadwar medlegt mash sain anhaar

3  |  1
Fuck you(69.197.191.214) 2021 оны 03 сарын 09

Хөл хорионы үед нууцаар ажиллаж байгаа ганц газар Гандан л бн даа

2  |  3
(51.89.116.23) 2021 оны 03 сарын 13

Manj hujaa erliiz huriliiz mungu huulegchid dagan bayasagch salbadai har shar huvalzuudaar tolgoigoo tembuuruuleed uhej dald orvol taarna,odooch barag ustgaad baih mongolbuldeegui biz,300 jil heden emsii ni hujaanuud uvurluj erliizjuuleed erchuudi ni bool bolgoj tamlaj ustgaad duussan

1  |  3
(51.89.116.23) 2021 оны 03 сарын 13

Manj hujaa tembuu mungu huulegchded bariulj boolin bool yargaluulan har shar tug tolgoigoo tsavchuulan tahuilj uhej suirch baisnaa naad tembuursen tarhi chini sanahgui bn uu

1  |  3
(51.89.116.23) 2021 оны 03 сарын 13

Ternii umnu heden 100 myangan arduud sharin shashin manjin darlald ulburch uhej hujaa tembuunndee umhiirch erchuud ni shoron gyandand manj mongol feodal har shar huvalzuudad tamlagdan tarchilj mongol geh uls delhiin tuuhnees archigdaj baisanig martaj bolohgui

1  |  3
ЗОЧИН(122.201.24.237) 2021 оны 03 сарын 28

1937 ОНД 17 МЯНГАН ЛАМ ХУВРАГА НАРЫГ ХЭЛМЭГДҮҮЛЖ 14 МЯНГЫГ НЬ УСТНА ХОРООЖ 800 СҮМ ХИЙДИЙГ НУРААН ГАЛДАН ШАТААСАН ҮЕ САЯХАН. БУРХАНЫ ШАШИН ХӨЛ ДӨӨРӨӨ БОССОЖ БУЙ НЬ ҮНЭХЭЭР БАЯРЛАМААР. ЛАМ ХУВРАГА Ч ИХ ЭРДЭМТЭЙ БОЛСОНЫГ АРД ОЛОН БЭЛЭХНЭЭ ҮЗЭЖ СҮСЭГ БИШРЭЛЭЭ ХИЧЭЭН БУЙ. ХАРИН ГАГЦХҮҮ ГЭМГҮЙ 14 МЯНГАН ХҮНИЙГ ХИЛСЭЭР ХОРООСОН ЭЗЭН ҮГҮЙ ТИЙМ АЙМААР ЯВДАЛ БОЛООГҮЙ ЮМ ШИГ ТАС ДУУГАЙ БАЙНАА НЬ ХАЧИРХАЛТАЙ. ХАРИН ДУНД СУРГУУЛИЙН СУРАХ БИЧИГТ ЭНЭ ТУХАЙ БИЧСЭНД ХӨГШЧҮҮЛ БИД ҮНЭНГ БАС ХЭЛДЭГ ЮМ БАЙНА ГЭЖ БАЯРЛАХЫН САЦУУ СУРАГЧ ХҮҮХДҮҮД УНШААД МАШ ИХ ГАЙХАЖ СЭРВЭЖ БАЙНА ЛЭЭ.

2  |  2
иргэн(199.195.253.26) 2021 оны 03 сарын 13

Шарын шашин Монголд 400 жил ноёрхосон. Бүхэл бүтэн улсыг сүйрүлсэн. Одоо юүүн бид ажилдаа орох цаг болсон гэж солиоороод эхлэв.

1  |  3
(66.181.168.131) 2021 оны 03 сарын 09

Ingeed shashni soliorol ehelleedee,hajuud ni lal geed 1 aihtar sum hotin tuvd ni bariad avlaa,udahgui uzel nomlolloo tulgadag bolno bur suuldee alaltsaj eheldeg jamtai,ochij hoidohoo unshuul guilgachinguudaa

1  |  1
Иргэн(51.158.171.35) 2021 оны 03 сарын 13

”Одоо бол бид ажилдаа орох цаг болсон гэж” - юүү яариаад солиоороод байнаа. Бараг 400 жил Монголыг хоролсон нь багдаагүй шүү. Шинэ ирж яваа Монголд та нар хэрэггүй шүү. Өөрсдийгөө хөндлөнгийн нүдээр нэг эргэн хараач.

1  |  2
123(195.206.107.147) 2021 оны 03 сарын 13

Битгий унгас алд шар хувалз минь. Татвар огт төлж үзээгүй байж улсын төсвөөс жил бүр 0,01 хувь (13-14 тэрбум төгрөг зөвхөн) зөвхөн Гандан авч байх ”хууль” батлуулах гэж үхэн хатан тэмцэж байгаа чинь ариуун ёс суртхуун мөнүү? Төрөө огт хүндлэхгүй хууль журам бидэнд хамаагүй бид тусгай улс гэж томордог. Чи бол сүнсгүй худалч. Монгол хүнийг та нар мулгуу тэнэг, залхуу, зальжин, заваан, будүүлэг, итвэхгүй болгож ертөнцийн доог болгож яваагаа их ”ажил” гэж яарьж яваа чинь эргээд та нарт их том дааж давашгүй хар нүгэл болон шүү! Энэ олон хэрэггүй лам нар энэ улсыг тэжээж авч явах уу?

1  |  2
Уншигч(66.181.180.192) 2021 оны 03 сарын 09

Одоо сайн менежер тавьж Жанрайсиг бурхан,болон хуучин Гандан хийдээ сүжиг хүрэм цэвэрлэж,сайхан болгомоор байна.

1  |  1
Мэндээ(103.212.118.92) 2021 оны 03 сарын 13

Лам гэх залуучуудыг долоо хоногт 2 удаа эх орны бүтээн байгуулалтанд ажиллуулах хэрэгтэй... Автозам тавих, уурхай, ХААд ажиллуулах хэрэгтэй...

1  |  2
Зочин (43.242.243.176) 2021 оны 03 сарын 09

БАС ЭР ЭМ ГЭХГҮЙ БИСЕКС ХҮНДЭЭ. БУРХНЫ НОМД ТЭГЭЖ СУРГАДАГ БАЙХДАА. ИДЭЖ УУХ ДИЙЛДЭХЭЭ БОЛИХ НЬ ДОО БИРДҮҮД ЧИНЬ

1  |  1
This is Mongolia(66.181.168.131) 2021 оны 03 сарын 09

Mongol tuvd bish

1  |  1
Нэр(103.26.193.246) 2021 оны 03 сарын 13

Мөн ч сайхан хүндээ. Үргэлж шүтэж залбирч явдагдаа

2  |  1
Top