ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2021 оны 02 сарын 20

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.02.20, Бямба гараг
  • Билгийн тооллын: Шинийн 8, Санчир гараг
  • Наран ургах шингэх: 07.50-18.22
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Огторгуй
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
 
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, хараал жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
 
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top