ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой

2021 оны 03 сарын 04

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.03.04, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 21, Бархасвадь гараг
  • Наран ургах шингэх: 07.27-18.41
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Хий
Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
 
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
 
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 04

Хол газар яваар одогсод гэж бурхны оронд залрагчдыг хэлээд байгаа болотой.

0  |  0
Top