ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал: Идээ, ундаа элбэг олдоно

2021 оны 03 сарын 05

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.03.05, Баасан гараг
  • Билгийн тооллын: 22, Сугар гараг
  • Наран ургах шингэх: 07.25-18.42
  • Үс засуулбал: Идээ, ундаа элбэг олдоно
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Авахуй
  • Суудал: Гал
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
 
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, гарагийг тахих, хүүхэд үрчлэни авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.
 
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ, ундаа олдоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top