[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Зөв амьсгалснаар СТРЕССГҮЙ амьдарна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Бид зөв амьсгалснаар уур бухимдал, стрессгүй явж болох аж. Мөн бусад өвчлөлөөс ч өөрийгөө хамгаалж чадна.


Хэрхэн зөв амьсгалах вэ?

 

  • Хамраараа 3 секундын турш амьсгал авахдаа хэвлийгээ түмбийтэл агаар дүүргэнэ. Хүйснийхээ орчимд гараа тавиад хэвлийгээ мэдрээрэй. Амьсгалаа 3 секундын турш удаанаар гаргана. Энэ үед хэвлий тань агшиж мэдэгдэнэ. 

 

  • Зүрхний хүрдэн дээрээ анхаарлаа төвлөрүүлэх зуур удаанаар цээж дүүрэн амьсгална.

 

  • Амьсгалаа сайн авч, агаарыг хоолойн хонхорт төвлөрүүлэн барьж байгаагаар төсөөлнө. Амьсгалж барьсан агаараараа хоолойгоо дүүргэж, төмбийлгөнө. Уушги болон зүрх судасны өвчлөлөөс сэргийлэхийн тулд энэхүү дээш гүйгч болон амь баригч хийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй.

 

  • Дахин амьсгалж, уушгиа гүйцэд дүүргэнэ. Амьсгалаа барих зуураа толгойгоо аажим доош нь гудайлгаж, цагийн зүүний эсрэг мөрөн дээгүүр, нөгөө мөрөн дээгүүр, дахин доош, урагш гэх мэтээр аажмаар таван удаа эргүүлнэ. Мөн дахин амьсгал авч, амьсгалаа барьсан чигээрээ цагийн зүүний дагуу таван удаа эргүүлнэ. Эргэлтийг дуусгахдаа амьсгалаа гарга.

 

  • Зүүн гараа зүүн ташаан дээрээ тавьж, баруун гарынхаа хуруунуудыг чигээр нь тэнийлгэж гараа өргөнө. Амьсгалаа барьж, гараа эрхий хуруун дээгүүр бусад хуруунууд давхарлан сул зангидсан нударга мэт байрлуулж, гараа урагш нь хөдөлгөнө. Толгой дээрээ гараараа тойрог зурна. Энэ нь толгой дээрээ бугуйл эргүүлэх мэт хөдөлгөөн хийнэ гэсэн үг юм. Гараа толгой дээрээ хөдөлгөж эхлэхэд хуруунуудаа долоовор хуруунаас эхлэн тэнийлгэнэ. Гараа буцааж дахин эргүүлээд дараа нь гараа хуруунууд нь тэнийсэн байдлаар хажуу тийш нь болгож дасгал эхлэхэд байсан байрлалд эргэж очно. Үүнийг таван удаа хийгээд дээрхийн эсрэг чиглэлд таван удаа хийнэ.

 

  • Өдөр бүр гэр, тасалгаандаа агаар сэлгэж байгаарай. Боломжтой бол 40 минутын турш цонхоо онгойлгож агаарыг бүрэн сэлгэ. Энэ нь ханиад томуунаас ч сэргийлнэ. Ханиадыг эмчлэхгүй удвал уушгины дагшуур ханиад, уушгины хаван, хатгалгаа, бүгшүүлэх зэрэг уушгины өвчнүүд үүснэ.

 

  • Тоосжилт, утаа ихтэй газар амны хаалтгүйгээр удаан байж болохгүй.

 

  • Амьдарч буй орчиндоо агаар сэлгэж, хиншүү, утаа зэргийг гаргахгүй байх, тоос шороогоор бохирдсон хэсгийг тогтмол цэвэрлэх, цэвэр агаарт гарч амьсгалах зэрэг нь коронавирусний халдварын үед заавал хэрэгжүүлэх дадал юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top