Хятадтай харилцаа муудах нь Европын тансаг брэндүүдэд сөрөг нөлөөтэй гэв

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

БНХАУ-тай худалдааны харилцаа муудах нь Европын тансаг зэрэглэлийн брэндүүдэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж “Bernstein” мэдээлжээ. Тансаг зэрэглэлийн “H&M”, “Nike” зэрэг брэнд нь Шинжаанд үйлдвэрлэсэн даавууг ашиглахаас татгалзсан билээ. Мөн Европын Холбооны хоригоос болж Хятадын тал бойкотолж эхэлжээ.

“H&M”, “Nike” брэндийн шийдвэрийн дараа хувьцааных нь ханш буурсан байна. Мөн “Burberry” компанийн хувьцааны ханш 6.1 хувиар буурчээ.

Европын Холбоо Хятад улсыг Шинжаан дахь угсаатны цөөнхийг даавуу үйлдвэрлэлд албадан хөдөлмөр эрхлүүлж байна гэж буруутган, эсэргүүцэж байгаа юм.

Тэгвэл БНХАУ-ын зүгээс Европын Холбооны төлөөлөгчдийн тэргүүлэгчийг дуудаж, Хятад улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Европын Холбоо нь БНХАУ-ыг уйгуруудыг дарласан гэж буруутган дөрвөн иргэн болон нэг байгууллагад нь хориг тавьсан билээ. Хятад улс хариуд нь Европын 10 иргэн, дөрвөн байгууллагад хориг тавьж, Брюсселийг алдаагаа ухаарахыг сануулсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top