Суэцийн сувагт гацсан хөлөг онгоцны ачааг буулгана

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгч “Ever Given” хөлөг онгоцны ачааг буулгах ажиллагаа мягмар гарагт эхэлж магадгүй талаар Египетийн Ерөнхийлөгчийн далайн боомтуудын асуудал хариуцсан зөвлөх мэдэгджээ. Гацсан хөлгийг чирэгч онгоцнуудаар татаж гаргах бүх оролдлого бүтэлгүйтвэл ачааг нь буулгаж эхлэх гэнэ.

400 метрийн урттай, 59 метр өргөн, 224 мянга орчим тоннын даацтай “Ever Given” чингэлэг тээвэрлэгч хөлөг нь энэ сарын 23-нд Хятадаас Роттердам хүрэх замдаа Суэцийн сувгийн 151 дүгээр км-т хайргадаж, хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хаасан юм. Хөлөг онгоц хүчтэй шороон шуурганы улмаас үзэгдэх орчин муудсан үед хайргаджээ.

Суэцийн сувгийн хөдөлгөөн хаагдсаны улмаас дэлхийн эдийн засагт өдөрт 10 тэрбум орчим ам.долларын хохирол учирч байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top