ОХУ, Монголын хил орчимд газар хөдөлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Орос, Монголын хил орчимд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар өнөө өглөө /2021.03.31/ Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвөөс мэдээлжээ.

Тус төвийн мэдээллээр газар хөдлөлтийн голомт нь ОХУ-ын Эрхүү мужийн Ангар хотоос баруун өмнөд зүгт 273 км, Монгол Улсын Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Турт боомтоос баруун өмнөд зүгт 13 км-ийн зайтай байжээ. Газар хөдлөлтийн голомт 13 км-ийн гүнд байсан аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top