Байдены хүү Украинд олсон мөнгөө хар тамхинд үржээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены хүү Хантер Байден өөрийн дуртгалдаа Украины байгалийн хийн “Burisma“ компанид ажиллаж, авсан хөлсөө хар тамхи, согтууруулах ундаанд үрсэн гэж бичжээ.

Түүний дуртгал номын хувилбарыг “Washington Post” хэвлэл олж авсан байна. Тус хэвлэлд бичсэнээр, Хантер “Сайхан үйлс” номдоо амьдралынхаа ихэнх хугацаанд эдгээр хамаарлаас болж шаналсан тухай дурсан өгүүлжээ.

“Сүүлийн таван жилийн дотор хорин жил үргэлжилсэн гэрлэлт нь сарниж, буу тулгуулж, зарим үед дэн буудлын газарт амьдрах хүртлээ уналтад орж байсан” гэж Хантер дурссан байна.

Хантер Байден “Burisma” компанид зөвлөхөөр ажиллаж байх үедээ сарын 50 мянган ам.долларын цалин авдаг байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top