“Хэн сайн инээх вэ” анхны ДАШТ-д орос залуу түрүүлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 04

Инээдмийн баяраар буюу энэ сарын 1-нд дэлхийд анх удаа инээлтийн ДАШТ боллоо. Онлайнаар явагдсан тус тэмцээнийг Канадын жүжигчин Кори Тазмания, инээд судлаач  Альберт Неренберг нар зохион байгуулсан юм. ДАШТ дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд оролцогч нар муухай, таашаал төрүүлэх, чөтгөрийн, тачаангуй зэрэг олон янзаар инээн, өрсөлджээ.

Тэмцээнд дэлхийн 20 орны төлөөлөгч оролцож, ОХУ-ын Дмитрий Ефимов түрүүлсэн байна.

Дмитрий “Би Орос хоккейчид дэлхийн аварга болсон баяраа тэмдэглэж байгааг дотроо төсөөлөн инээсэн. Тэмцээний дараа хоолой өвдөөд эмнэлэг явлаа. Хүмүүс оросуудыг инээдэггүй, гунигтай ард түмэн гэдэг бодлыг би арилгаж чадлаа. Мэргэжил минь ч тус болсон. Би инээдмийн йогийн багш. Хүмүүсийг инээлгэж, стрессийг нь арилгадаг “ гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top