Индонез болон Зүүн Тиморт үерийн улмаас 50 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 05

Индонез болон Зүүн Тиморт аадар бороо орсны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүссэнээр 50 гаруй хүн амиа алджээ.

Аадар бороо Индонезийн Флорес арлаас Зүүн Тимор улс хүртэл үргэлжлэн орж, үерийн далангууд хальсан байна. Олон зуун айлын байшин үерийн усанд урсжээ.

Индонезид 41 хүний амь үрэгдэж, 27 хүн сураггүй алга болсон бол Зүүн Тиморт 11 хүн үерийн улмаас амиа алдсан байна. Сураггүй болсон хүмүүсийг эрж хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэж магадгүй байгааг эрх баригчид анхааруулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top