ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2021 оны 04 сарын 07

ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.4.7, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 26
  • Наран ургах шингэх: 06.18-19.30
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top