Коронавирусний мутацид орсон хувилбар Pfizer вакцинд тэсвэртэй байжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

Эхлээд дэлхий дахинд ковидын халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өглөө. Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 675 мянга гаруй хүн ковидоор өвчилсөн нь батлагджээ. АНУ, Энэтхэг, Бразил, Франц, ОХУ халдварын тоогоороо тэргүүлсэн хэвээр байна.

Дэлхий дахинд 161 улсад дархлаажуулалт идэвхтэй үргэлжилж байна. Коронавирусний мутацид орсон хувилбарууд вакцинд тэсвэртэй эсэхийг судалж байгаа билээ. Судалгаагаар Өмнөд Африкт илэрсэн мутацид орсон хувилбар нь "Pfizer" вакцинд тэсвэртэй болох нь тогтоогджээ.

Түүнчлэн дэлхий дахинд хүүхдүүдэд вакцин хийх талаар судалгааны ажлууд хийгдэж байгаа юм. Одоогоор ковидын вакциныг хавсарсан хүнд эмгэгтэй хүмүүс болон 18-аас доош насны хүүхдүүдэд хийхгүй байгаа билээ.

Ковидоор хөнгөн хэлбэрээр өвчилж, гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн тухайд, 14 хоногийн хугацаанд эмчлэгдэж байгаа аж. 

Ковидын халдварын эсрэг вакциныг бусад төрлийн вакцинаас нэг сарын зайтай хийлгэх нь зөв гэж үзжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top