Амьдрал гэдэг их адармаатай. Хүний хүслийг үгүйсгэж, дургүй зүйлээ мянга давж, үнэнд гүйцэгдэж, ядарч туйлдаж, жаргаж цэнгэнэ. Итгэж байсан нэг нь нүүр бууруулж, сайн явахад мянган нөхөд араас чинь чангаана. Сайхан амьдрахын тулд эд баялаг, хөрөнгө мөнгөтэй болохын тулд шуналд баригдаж эцэс төгсгөлгүй буруу зам руу орно. Хүн бүхэн өөр өөрийн гэсэн үзэл бодолтой, хүмүүжилтэй тэдэн дунд алт ч бий гууль ч бий. Чи хэн болохоо өөрөө сонгоно.
Хүн төрөлхтөн дунд атаа жөтөө үүсэж, эд баялгийн шунал бий болоогүй байхад хайрыг мэдэрч төрөхөөс үхэх хүртлээ хайрласаар ирсэн нь үнэн. Нэг нэгэндээ гомдож, ам зөрж, бухимдаж байсан ч хамт байх л тэрхүү мэдрэмжийг л би хайр гэж боддог. Хайртай гэж хэлэх тусам хайр өөрөө үнэгүйдэнэ. Нэг нэгнээ тэвчиж, ирээдүйд найдаж, өнгө мөнгөнд хууртаж хамт байхыг би хайр гэж хэлж чадахгүй ээ. Хүн хэр удаан тэвчдэг юм бэ. Ямартай ч үүрд биш, хэзээ нэгэн цагт хайр биш байж хэмээн орхин оддог. Тэрхүү цаг үе биелэлээ олвол мянга даллаж гуйж гувшивч буцаж үл ирж чадах биз ээ. Энгэр чимэх нэгэн энэ хорвоод бишгүй л олон. Ижийг санагдуулам, эцгийг чинь бодогдуулам нэгэн ховор, харин олвол бүү алд, тэмц, зүтгэ.
Сэтгэгдэл ( 0 )