Япон дахь казах иргэдийн холбоо байгуулагдав

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Япон улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа казах иргэд өөрийн холбоотой боллоо. Энэхүү холбоо нь арлын оронд байгаа казах иргэдийг нэгтгэх, харилцан туслах, дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдаж байгаа юм.

Япон дахь Казахстаны Элчин сайдын яамны мэдээлснээр Японд одоогийн байдлаар  Казахстаны 197 иргэн, Монгол, Хятад, Узбекистаны иргэншилтэй 70 казах иргэн оршин сууж байгаа гэнэ.

Шинэ холбооны тэргүүнээр Японы Juntendo эмнэлгийн мэс засалч Абдибек Калыбек сонгогдсон бөгөөд нээлтийн ёслол дээр тэрээр “Манай холбоо соёл хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлэх, казах иргэдийг нэгтгэх, Казахстан, Япон улсуудын хамтын ажиллагааг дэмжих, мэдээллээр хангах зорилготой. Цар тахлын энэ хүнд үед Япон дахь казахууд нэг нэгэндээ туслахаас гадна Казахстаны ард иргэдэд ч тусламж үзүүллээ. Энэ үеэр албан ёсны холбоо байгуулах санаа анх төрсөн. 2018 онд байгуулагдсан Япон дахь Казах оюутны холбоотой хамтран ажиллана” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top