Энэтхэгт халдварын тоо 14.5 саяд хүрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 17

Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвараар өвчлөгсдийн тоо 234692-оор нэмэгджээ.

Ийнхүү “COVID-19”-ийн халдварын батлагдсан нийт тохиолдлын тоо 14 526 609 болсон байна.

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр тус улсад 24 цагийн хугацаанд 1341 зөөвөрлөгдсөн тохиолдол батлагджээ.

Энэтхэгт нийт нас баралтын тоо 175649 болсон байна.

Энэтхэгт коронавирусний мутацид орсон шинэ хувилбарууд илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд мэдэгдсэн юм. Коронавирусний мутацид орсон шинэ хувилбарууд болох E484Q болон L452R нь өөр улсын нутагт дэвсгэрт бүртгэгдээгүй аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top