Энэтхэгт Ковидын эмнэлэгт гал гарч, 18 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 01

Энэтхэгийн Гужарат мужийн Бхаруч хотод коронавирусний халдвартай өвчтөнүүдийг эмчилж байсан эмнэлэгт гал гарчээ. Галын улмаас амиа алдсан хүний тоо 18 болж нэмэгдсэн байна.

“Hindustan times” сонинд мэдээлснээр нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгаа аж. Галынхан болон орон нутгийн иргэд 50 өвчтөнийг аварсан байна.

Гал гарсан эмнэлгээс өвчтөнүүдийг өөр эмнэлэг рүү шилжүүлжээ. Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Энэтхэгт 24 цагийн хугацаанд 300 мянга гаруй хүн коронавирусний халдвараар өвчилж байгаа юм. Тус улсад нийт халдварын тоо 19.1 сая хүрсэн бол ковидын шалтгаант нийт нас баралтын тоо 208 мянга давсан байна. Тус улсад коронавирусний гурвалсан мутац бүртгэгдсэн юм.

Нөхцөл байдал маш хүндэрсний улмаас Энэтхэг улсад нас барсан хүмүүсийг гадаа бөөнөөр нь чандарлаж байгаа зураг олон хүний зүрхийг зүссэн. 

ОХУ, АНУ, Их Британи, Япон, Монгол зэрэг хэд хэдэн улс Энэтхэгт тусламжийн гараа сунгаад байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top