ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2021 оны 05 сарын 07

ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.5.7, Баасан гараг
  • Наран ургах шингэх: 05.25-20.13
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.
Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top