Хятадын хүн ам 10 жилийн хугацаанд 72 саяар нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 11

БНХАУ-ын хүн ам 2020 онд 0.83 хувиар өсжээ. Урд хөршийн хүн ам нийт 1.41178 тэрбум болсон байна.

Энэ тоо нь 10 жилийн өмнөхөөс буюу 2010 оныхоос 72.06 саяар нэмэгдсэн тоо юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар Хятадад бүх нийтийн вакцинжуулалтаар 200 сая гаруй коронавирусний эсрэг вакциныг хийжээ.

БНХАУ нь дэлхийн хамгийн олон хүн амтай улс юм. Урд хөршид үндсэн хүн ам хятад үндэстэн нь хүн амын 91.5 хувийг эзэлдэг бол нийт 56 үндэстэн байдаг.

БНХАУ дэлхийн 180 улстай дипломат харилцаатай бөгөөд 171 улсад Элчин сайдын яам нь байдаг. Гэвч Хятад улс хүний эрхийг зөрчиж, ардчиллыг боомилдог гэдгээрээ барууны орнуудаас шүүмжлэл ихээр хүртдэг юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top