КОВИД 19 I Дэлхий дахинд өвчлөл буурчээ

2021 оны 05 сарын 12

Дэлхий дахинд коронавирусний халдварын тохиолдол долоо хоногийн дотор 4 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан талаар ДЭМБ-аас мэдээлжээ.

COVID-19-ийн шинэ тохиолдол болон нас баралтын тоо бага зэрэг буурсан байна. Долоо хоногийн хугацаанд дэлхий дахинд 5.5 сая хүн өвчилсөн бол 90 мянга гаруй хүн нас баржээ.

Гэвч өвчлөл, нас баралтын тоо өндөр хэвээрээ байгааг ДЭМБ мэдээлсэн.

Дэлхий дахинд халдварын тоогоороо АНУ, Энэтхэг, Бразил, Франц, Турк улс тэргүүлж байна.

Дэлхий дахинд нийт халдварын тоо 160 саяд хүрсэн бол нас баралт 3.32 сая болж нэмэгджээ.

ДЭМБ-аас саяхан Энэтхэг улсад коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай зэрэгцэн мукормикоз мөөгөнцрийн халдварын тохиолдлын тоо нэмэгдэж эхэлсэн талаар мэдээлсэн. Мукормикоз нь нэн ховор мөөгөнцрийн халдварт өвчин бөгөөд “хар хөгц” гэж нэрлэдэг аж. Чийглэг өрөө, гадаргуу, хөрс, ургамал, хөгцөрсөн ногоо, жимсэнд голдуу бий болдог мөөгөнцрийн тоосонцрыг амьсгалахад хамрын хөндий эсвэл уушгийг халдварлуулдаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top