Жил бүрийн тавдугаар сард Боливийн Мача хот орчмын иргэд Христосын уламжлалт баяраа тэмдэглэдэг. Энэ өдөр бүгд ууж наргин, бүжиглэж, дээд тэнгэрээс арвин ургац хайрлахыг хүсэн мөргөдөг байна. Энэ баярын хамгийн гол ёс заншил нь Тинку хэмээх ёслол.
Тинку гэдэг нь кечуа хэлний уулзалт гэсэн үг.
Үнэхээр баяр уулзалтаар эхлэдэг. Индианчууд дуу дуулан, бүжиглэж, цэнгэнэ.
Баярын уур амьсгал бага багаар хурцадсаар удалгүй нийтийг хамарсан, хатуу ширүүн зодоон эхэлнэ.
Эмэгтэйчүүд ч зодоонд идэвхтэй оролцох бөгөөд эртний өс хонзонтой хүмүүсээ хайж олон, нударгална.
Энэ ёслолын гол зорилго нь дарагдаж хуримтлагдсан асуудлуудыг ил болгон, стрессээ тайлах, Газрын Бурхан Пачамамад цусаар өргөл өргөх. Хэрэв баярын үеэр хэн нэг нь амиа алдвал хэн ч санаа зовохгүй. Харин ч өргөл бүтэмжтэй болж, арвин ургац хураана гэж итгэдэг.
Зодоонд чулуу, чавх, бороохой ашиглаж болно. Зарим нь гараа шилний хагархай наасан даавуугаар ороосон байдаг.
Уг нь ёслолын дүрэм ёсоор нэг нэгээрээ халз үзэлцэх ёстой ч ихэнхдээ хот хотоороо, тосгон тосгоноороо нийтийг хамарч зодолддог.
Хүний амь хохирох тохиолдол гардаг ч санаатайгаар хүн алах оролдлого гардаггүй. Тиймээс цагдаа жижүүрлэж, зодоон хэт харгис хатуу болж эхэлбэл нулимс асгаруулагч ашиглан тараадаг.
Зодоонд ялсан тосгон тэр жилдээ элбэг баян ургац авна гэдэгтээ итгэлтэй гэртээ харьдаг.
Сэтгэгдэл ( 1 )
шаал тэнэг ёслол юм даа.