Бразил улс Энэтхэгтэй агаарын харилцаагаа зогсоолоо

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 15

Бразил улс коронавирусний цар тахлын нөхцөл байдал эрс хүндэрсэн Энэтхэг улстай агаарын харилцаагаа зогсоожээ.

Бразилын Засгийн газрын сайтад тавьсан мэдээнд өгүүлснээр Энэтхэг улсаас ирэх болон тус улсаар дамжиж хийгдэх олон улсын нислэгүүдийг түр хугацаагаар хоригложээ.

Түүнчлэн Бразил руу нисэх онгоцонд суух иргэд сүүлийн хоёр долоо хоногийн дотор Энэтхэгт байгаагүй байх ёстой.

Энэтхэгт COVID-19-ийн халдвараар өвчилсөн хүний тоо 24 саяыг давж, нас баралт 162 мянга гаруй болжээ.

ДЭМБ-аас мэдээлснээр дэлхий дахинд халдварын тохиолдлын тоо 160 саяыг давсан байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 717513 хүн коронавирусний халдвараар өвчилж, нас барсан хүний тоо 3.3 саяыг давжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.56) 2021 оны 05 сарын 16

Бүх улс орнууд энэтхэгтэй агаарын хилээ хаах шаардлагатай байна. Энэтхэгээс хүмүүсийг татан авсан орон хохино болно биз.

0  |  0
.(103.212.117.242) 2021 оны 05 сарын 15

Монгол шиг ШУ хөгжөөгүй буурай орон энэтхэгээс вирус зөөхгүйгээо сонгуулиа хийвэл өлзийтэй шүү

1  |  0
Top