ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

2021 оны 05 сарын 18

ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.5.18, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 6
  • Наран ургах шингэх: 05.10-20.27
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top