ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр номын өглөг өгөх, гадагш эд өгөхөд сайн

2021 оны 05 сарын 19

ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.5.19, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 7
  • Наран ургах шингэх: 05.09-20.28
  • Үс засуулбал: Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
 
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн.
 
Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.
 
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үнс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top