БНСУ-д мутацид орсон ковидоор 1000 гаруй хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол хоногт 654-өөр нэмэгдэж, нийт халдварын тоо 133471 болжээ.

Тус улсад шинээр илэрсэн 654 тохиолдлын 17 нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн аж. Нийт 123237 хүн эдгэрсэн бол 1912 хүн нас баржээ. БНСУ-д 24 цагийн хугацаанд 8 хүн ковидын хүндрэлээр нас барсан байна.

БНСУ-д коронавирусний мутацид орсон хувилбаруудаар халдварласан тохиолдлын тоо 1000 давжээ.

Тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээлснээр мутацлагдсан хувилбараар халдварласан шинэ тохиолдлуудын 199 нь Их Британид илэрсэн шинэ хувилбар бол 29 нь Энэтхэгт илэрсэн мутац, 18 нь Өмнөд Африкт илэрсэн шинэ вирус, нэг нь Бразилд тархсан хувилбараар халдварлажээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.11.195.2) 2025 оны 03 сарын 13

Хүүхдүүдээ яанааа, Монголд хурдан ороод ирэх байх даа

1  |  1
Top