"Нью-Йорк Таймс" дээр гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна
Монгол бол ногоон толгод, хязгааргүй элсэн цөл, захгүй хөх тэнгэртэй Чикаго хотын оршин суугчдаас ихгүй хүн амтай улс билээ. Энэ цөөхөн хүн амтай ардчилсан орон хүчирхэг хөршүүд болох ОХУ, БНХАУ-ын сүүдэрт чимээгүйхэн оршин тогтнодог. Гэвч цар тахлын энэ үед хүчирхэг, амбийцтай вакцин үйлдвэрлэгч хоёр орны дунд хавчуулагдан орших нь олон давуу талтай байж болох юм.
Улс орнууд “Ковид-19”-ийн вакцины төлөө улайран тэмцэлдэж байхад Монгол хоёр хөрш болох Хятад, Оросын ачаар хүн амаа бүрэн вакцинжуулах хэмжээний вакцины нөөцтэй болоод байна. Эрх баригчид нь ард иргэддээ коронавирусгүй зуныг амлаад байгаа юм. Ядуу буурай олон орон Ковакс хөтөлбөрийн вакцинд дугаарлаж, өөрсдийн ээлжээ хүлээж байхад Орос, Хятадын хооронд орших геополитикийн жижиг тоглогч гэсэн статусаа ашиглан Монгол Улс ард иргэдээ вакцинжуулсан байдлаараа өндөр хөгжилтэй, чинээлэг орнуудтай эн зэрэгцээд байна. Брюссель дэх Азийг судлах төвийн захирал Тереза Фэллон "Хоёр том гүрний дунд тоглолт хийж, үр өгөөжийг нь хүртэх эсэх нь монголчуудаас л шалтгаална” гэжээ.
Монгол бол байгалийн баялаг ихтэй, хүн ам цөөтэй. Хятад бол нөөцийн өлсгөлөнд нэрвэгдсэн орон. Орос, Хятад хоёр дэлхийн тавцан дээр ихэвчлэн нэгдмэл байр суурьтай байдаг ч бие биенийхээ Монгол дахь ашиг сонирхлоос болгоомжилдог. Энэ нь тэдний вакцины дипломат ажиллагаанаас ч харагддаг. Тереза Фэллон “Хятад Монголын харилцаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ихээхэн ач холбогдол өгдөг” хэмээсэн байна. Орос Монголд нэг сая тун спутник вакцин худалдсан. Харин БНХАУ-аас дөрвөн сая тун вакцин өнгөрсөн долоо хоногт Монголд ирсэн. Монголд “Ковид-19”-ийн хувилбар дотоодод нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад хожуу бүртгэгдсэн. Тус улсын иргэд коронавирусийн халдвар бүртэгдээгүй хэмээн сайрхаж байлаа. Харин арваннэгдүгээр сард дотоодын анхны тохиололд бүртгэгдэж, үүнээс үүдэлтэй нийгэмд үүссэн асуудал Ерөнхий сайдыг нь огцроход хүргэсэн.
Харин тус улсын шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөл хорионы улмаас сөхрөөд буй эдийн засгаа сэргээж, ялангуяа нүүрсээ Хятад руу гаргахад анхаарч ажиллана гэдгээ амлаад байгаа билээ. Гэхдээ түүний амлалт өдөрт хэдэн зуугаараа илэрч буй “Ковид-19”-ийн тохиолдлын улмаас мөн л урагшлах боломжгүй болоод байгаа юм. Тиймээс Монгол Улс хамгийн түрүүнд хоёр хөрш улсдаа хандаж, вакцины тусламж хүсчээ. Түүнчлэн олон улсын эрүүл мэндийн байгууллагууд, ядуу буурай орнуудын вакцины холбоонд ч хандсан байна. Гэсэн хэдий ч “Pfizer-BioNTech’s”-ийн вакциныг нэг удаагийн тунг 120 ам.доллароор зарахаар санал болгосон нь тус улсын иргэдийн сарын дундаж цалингийн бараг дөрөвний нэг юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр Монгол Улс Оросын спутник вакциныг батласан. Монголчуудын хувьд Оросын спутник вакциныг хийлгэхийг илүүд үзэж буйгаа мөн илэрхийлж байгаа юм.
Одоогоор синофарм, спутник вакцины гэрээний нөхцөл, үнийн дүнгийн талаар олон нийтэд мэдээлээгүй байгаа бөгөөд Монголын Гадаад хэргийн яам үнийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Мөн Гамалеягийн нэрэмжит төв, “Sinopharm”-ын төлөөлөгчид ч хариулт өгөөгүй байна. "Спутник"-ийг хэрэглэх зөвшөөрөл олгосноос гурван өдрийн дараа Хятадын Синофармын вероцелл вакцинд зөвшөөрөл олгосон. Тун удалгүй Хятад Улс Синофарм вакциныхаа 300 мянган тунг Монголд хандивласан нь гүн гүнзгий уламжлалт нөхөрлөлийг бататгасан. Монгол Улсад нүүрсээ худалдахад Хятад Улс шаардлагатай. Хятадад экспортлож буй Монголын нүүрс улсынхаа эдийн засгийн бараг дөрөвний нэгийг бүрдүүлдэг. Монгол Улс нь эдийн засгийн хувьд Хятадаас ихээхэн хамааралтайгаас гадна Монголын олон иргэн тус улсын хүч нөлөөнөөс эмээсээр байна.
Тодруулбал, урьд нь хурцадмал байдал үүсэхэд БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс худалдан авахаа зогсоож байсан удаатай. Монгол Улс мөн “AstraZeneca”, “Pfizer-BioNTech” компаниудын вакциныг мөн авахаар болсон. Гэхдээ Монголын хүн амын олонх нь хятад вакцин тариулсан. Монголын нийслэл Улаанбаатарт насанд хүрсэн хүн амын 97 хувь нь эхний тунгаа, талаас илүү хувь нь хоёр дахь тунгаа хийлгэсэн. Улс даяар монголчуудын дөрөвний гурваас илүү нь нэг удаагийн тундаа хамрагджээ. Хэдийгээр монголчууд Оросын спутник вакциныг илүүд үзэж байсан ч тэдэнд сонголт байсангүй. Хүн амыг Синофармын вакцинд хамруулахын тулд Засгийн газар нь вакцин хийлгэсэн иргэн бүртээ 50 мянган төгрөг буюу 18 орчим ам.доллар санал болгосон. 2020 оны байдлаар тус улсын сарын дундаж цалин 460 ам.доллар байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятадын вакцинд зөвшөөрөл олгоогүй байхад Монгол Улс бүх иргэндээ хүрэлцэхүйц вакцин захиалчихсан байсан. БНХАУ энэ оны эцэс гэхэд таван тэрбум тун вакциныг үйлдвэрлэх боломжтой гэдгээ мэдэгдээд байгаа ч хүн амаа вакцинжуулахад хангалттай хүрэлцэх вакцин үйлдвэрлэх хэрэгтэйг албаныхан анхааруулж байгаа ажээ. Мөн синофармын вакциныг сонгосон Засгийн газрууд гурав дахь тунг өмнө нь тооцоолж байснаас эрт хийх шаардлагатай байж магадгүй байдал ажиглагдах болоод байна. “БНХАУ-ын хувьд алсын хараатай шийдвэр гаргаж байж болох юм” гэж Бритиш Колумбийн их сургуулийн профессор, Монгол судлаач Жулиан Диеркес хэлжээ. Хэдийгээр Монголын олон иргэн Хятадад итгэхгүй хэвээр байгаа ч Монголын Засгийн газар хүнд цаг үед хэрхэн вакцинаар хангасныг санах болно. “Иймээс жижиг байхын давуу тал гэсэн үг энд тохирч байна” гэж тэрбээр хэлжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 16 )
yu ch yriad Hyatad vaccine bvgd tariulsan ch maskgvi mon Hoo horiog i hewiin ajillah bolomj vnendee alga l bn
хараал идсэн хужаагийн вакцины туршилт болсон доо монголчууд.... хятадууд туршилт хийсэн. бид төр засаггүй хятадын хараат болсон байна\n
Цагийн аясаар Орос вакцинд хориг тавьсан улс төрч, улс төрийн нам, улс орон ил болох буйзаа. Гэхдээ мэдээж МАН хятад бодлого хэрэгжүүлж буйг бүү март
Баярлах болоогүй ээ. Харамсалтай нь хятад вакцин хийлгээгүй л дээ кк.
Turshiltiin tuulsin 50k gaa gudartsan bizde
оросууд хүнд цагүёд монголчуудад тусалсангүй.сонголтгүй хятад хийлгэлээ
Үржих чадваргүй болсон биесээ мэдээд хэн удирдаж зохион байгуулсаныг ч санахмболно
Туршлагын туулай болж байж...
хятад улсаас өөр туслах улс алга даа оросуудад одоо итгэж болохгүй
3 dahi tun hiine shuu udahgvi, gej sanuulaad bna
Худлаа худлаа
Туршилтанд орж байсанаа ард иргэд илүү их санах байх даа
Ийм мэдээ яг сонинд нийтлэгдсэнүү, хэн батлахын, зохиомол мэдээ байна
яг 460$ харагдаач!
юун гуравдахь тун бэ,
эндээс манайхан захиалж бичүүлдэг бхөө.