ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал арвидна

2021 оны 05 сарын 25

ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.5.25, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 14
  • Наран ургах шингэх: 05.03-20.36
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top