ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй

2021 оны 05 сарын 31
  • ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
  •  
  •  
  • Аргын тооллын: 2021.5.31, Даваа гараг
  • Билгийн тооллын: 20
  • Наран ургах шингэх: 04.58-20.42
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.
Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top