ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2021 оны 06 сарын 03

ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САР ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.6.3, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 24
  • Наран ургах шингэх: 04.56-20.45
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш, шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top