ЮНЕСКО-ийн өв Орхоны хөндийг хамгаалсан ТҮҮХЭН ШИЙДВЭР

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 06

Байгаль эхийн сүр хүчний өмнө хүн гэдэг амьтан өчүүхэн хэдий ч, газрын хэвлийг хайр найргүй ухаж төнхөгсдийн бусармаг үйлдлүүдийн улмаас уул, ус, ой хөвч,  газар оронд   нүд хальтрам, гүн гүнзгий шарх үлдсэн үлдсэн цөөнгүй баримт манай улсад бий. Сүүлийн 20 жилд уул уурхайн салбарын үр өгөөжийг магтан дуулцгаасан нь олон байсан бол байгаль эхийн нулимс, хашхирааныг анзаарагсад Монголын төрд тун цөөн байв.

Харин Ухнаагийн Хүрэлсүхийн удирдсан Монгол Улсын Засгийн газар олон жилийн туршид аврал эрсэн Тост, Тосон Бумбын нурууг хамгаалан авч үлдсэнийхээ араас хариуцлагагүй уул уурхай эрхлэгчдийн эзэмшилд байсан 1000 орчим лицензийг  цуцалсан нь түүхэнд зүй ёсоор үлдэх шийдвэрүүд болсон юм.

Уул уурхай хэчнээн их мөнгө дагуулдаг байлаа гээд хүн, амьтны амьдрах орчин, ой мод, уул, усыг давж үнэлэгдэх учиргүй гэдгийг үеийн үед  сануулах тэдгээр шийдвэрүүдийг  “Экологийн цаг” нийтлэл, нэвтрүүлгийн баг   цувралаар хүргэж буй билээ.

Тэгвэл энэ удаад ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд албан ёсоор бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нутаг болоод Орхон голыг хариуцлагагүй уул уурхай эрхлэгчдийн эрхшээлээс хамгаалан авч үлдсэн Монголын төрийн түүхэн шийдвэрийн талаар тодотгон хүргэж байна.

Он цагийг ухраан харвал, Орхон гол Монголчууд  биднээс олон жилийн туршид аврал эрж байсан билээ. Голын урсгал дагаж бүрэлддэг алтны судал Орхон голын хавиас ихээр олддог учир олз, мөнгөнд шунагсдын овоо хараа Орхоны хөндийг чиглэсээр ирсэн  ба Өлтийн  гол, Онгийн голын судсыг нь тасалсан цаг 20-иод жилийн өмнөх үе  билээ.

Түүнчлэн байгаль орчин, гол усаа алтанд улайрагсдаас хамгаалж үлдэхийн төлөөх иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэлийнхний дуу хоолой ч өнгөрсөн олон жилд тод цуурайтсаар ирснийг хэлэх нь зүйтэй. 2016 онд БОАЖЯ, УУЯ, МХЕГ-ын хамтарсан баг Архангай аймгийн Цэнхэр суманд очиж, Орхоны хөндийд үүсээд буй нөхцөл байдалтай танилцаж байв.

 “Орхон гол улаанаараа эргэж, 13 км газрыг ухаж, гол руу шууд бохир усаа асгаж байгаа нь сэтгэл эмзэглүүллээ. Тэнд үнэхээр хариуцлагагүй уул уурхай ажиллаж байна.” гэж тухайн үед салбарын сайд нь хэлж байлаа.

Улмаар Орхон голыг бохирдуулсан компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна гэсэн мэдээллийг өгч байсан ч, үнэндээ У.Хүрэлсүхийн засагласан он жилүүдэд л төр хариуцлагагүй уул уурхай эрхлэгчдэд төмөр нүүрээ харуулж, баялгийн эзэн нь ард түмэн гэдгийг бататгаж  чадсан юм.

Түүхийн хуудсыг сөхвөөс, Орхон голын хөндий олон зууны туршид тал нутгийн нүүдэлчин Монголчуудын хувьд эрт дээр үеэс хүн ам төвлөрөн суух хамгийн тохиромжтой бүс нутгуудын нэг байв. Эртний түрэг, Уйгур болон Хиргисийн хант улс зэрэг хүчирхэг эзэнт улсуудын төв суурин газрууд,  нийслэл хотууд Орхоны хөндийд байсан нь археологийн олон  судалгаагаар батлагдсан байдаг.

Орхоны хөндийгөөс эртний Хүннүгийн үеийн археологийн олдворууд ч  олддог. Улаанбаатар хотоос 360 орчим километр алслагдсан, Монгол Улсын төв хэсгээр урсах Орхон голын эрэг дагуу сунан байршсан Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг  ЮНЕСКО 2004 онд 28-р чуулганаараа Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан түүхтэй.

Хоёр мянганы турш  нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин өв дурсгалуудыг агуулдаг Орхоны хөндийг даган урсдаг Орхон гол усаар биш улаан шороогоор урсаж, цаашлаад амь нь тасрах нь ноцтой байдал нүүрлээд буй талаар уншигч  та нэг бус удаа сонсож, дуулж байсан нь гарцаагүй ээ.

Тэгвэл Монгол Улс төртэй, төр нь тусгаар улсынхаа бүрэн бүтэн байдал, хүн ардынхаа амьдрах орчин, байгаль орчны тэнцвэрт байдал, түүхийн хосгүй өв дурсгалыг хайрлан хамгаалах хариуцлагаа бүрэн дүүрэн ухамсарлаж, шийдвэрээ гаргаж чаддаг гэдгийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны наймдугаар сарын 21-ний өдөр дахин бататган, харуулсан юм.

Энэ өдөр Засгийн газрын хуралдаанаар 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаснаас 13 тусгай зөвшөөрөл нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэр буюу Орхоны хөндийд олгогдсон зөвшөөрлүүд байв. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд  “Голден хаммер” , “Алтай Гоулд”, “Бат Дөлгөөн мөрөн”, Гурван хайрханы асар”, “Улз Гол”, “Эрдэнэсийн хотхон”, “БМНС”, “Эм Жи Эйч”, “Сэншивэе Монгол” зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тусгай зөвшөөрлийн олонхыг эзэмшигч нь “Монгол газар” компани буюу тус компанийн захирал Ц.Мянганбаяр байсан юм.

 

Орхоны хөндийн дурсгал, Орхон голд ноцтой аюул дагуулсан лицензүүд олгогдсон газруудын мэдээллийг тодотгон хүргэе.

 

  • “Өлзийт тээл” -ийн – 2422 га талбай
  • “Өлийн гол”-ын  – 373 га талбай
  • Шийртийн салаа”-ны  – 173 га талбай
  • “Өлийн голын адаг”-ийн  – 539 га талбай
  • “Бодонтын ам” гэх газрын – 739 га талбай
  • “Гүүтийн ам” гэх газрын – 114 га талбай
  • “Харгуйтын ам” гэх газрын – 323 га талбай
  • “Өлзийт тээл 2” гэх газрын – 1652 га талбай
  • “Улаан чулуут” гэх газрын – 144 га талбай
  • “Ястын гол” гэх газрын – 366 га талбай
  • “Ар чулуут 1” гэх газрын – 141 га талбай
  • “Өлийн гол 1” гэх газрын – 1417 га талбай
  • “Гүүтийн амны адаг” гэх газрын – 49 га талбайд тус тус олгосон 13 тусгай зөвшөөрлийг Засгийн газраас цуцалсан.

 

Шийрт, Тээл, Өлт гэх уулын амнаас ундаргаа авах гурван голоос бүрэлдэж 1124 километр газарт урсдаг байсан Орхон гол 200 километр орчим зайд улаан шороогоор урсаж, амьд амьтан ундаалахын аргагүй байдалтай болоод байсан юм. Архангай аймгийн  Мэргэжлийн хяналтын газраас малчин ард иргэддээ хандан, Орхон голын уснаас уухыг хориглож, битүүмжлэн, иргэд зөөврийн ус ундандаа хэрэглэж буйгаа хэлж ярьж байсан удаатай.  “Монгол газар”,  “Алтай гоулд”,  “Голден хаммер”  зэрэг хариуцлагагүй компаниудыг дагасан алт олборлогч иргэдийн их урсгал Орхон голын амийг таслахаар давалгаалж байлаа.

Орхоны хөндий дэх тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргасантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийхдээ  уул уурхайгаас үүдэн 1,100 байршилд 27,405 га газар эвдэрснээс 8.8 мянган га газар буюу уул, ус, ой мод хамрах газар эзэн холбогдогч нь олдохгүй эвдэрч сүйдээд байгаа тухай, нөхөн сэргээхэд эхний ээлжинд 540 тэрбум төгрөг шаардагдах талаар танилцуулж байсан юм.

Орхоны хөндийг дагасан газар нутгийг арав хорин жил талхилсан хариуцлагагүй уул уурхай эрхлэгчид сүйтгэсэн байгаль орчноо нөхөн сэргээх тухай биш эсрэгээрээ цуцлуулсан шийдвэрээ эргэн сэргээлгэх гэж хууль шүүхийн байгууллагыг аргадаж яваа талаарх чихэнд чимэггүй мэдээллүүд нэг бус удаа цацагдах болсныг сануулах нь зүйн хэрэг юм. Хэдий тийм ч хууль зөрчигсдөөс  зэрэмдэглэгдсэн байгаль орчныг нөхөн сэргээхийг хатуу шаардаж байсан У.Хүрэлсүхийн  Засгийн газрын бодлогын залгамж чанар, хариуцлагын тогтолцоо цаашид ч  уул уурхайн салбарт бүрэн дүүрэн нутагших бодит нөхцөл бүрдсэн билээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(139.5.216.21) 2021 оны 08 сарын 04

Монголчуудын голомт болсон нутаг. Голомтоо самарсан хүмүүс одоо үхээд дуусч байгаа байх даа....

0  |  0
Niger (69.253.43.151) 2021 оны 06 сарын 07

Ene esuigen gesen neg niger ulsad bgaa lalar uym buur khutsaad bnaa

0  |  0
ард(192.82.68.83) 2021 оны 06 сарын 06

ХАМГИЙН ГАЙХАЛТАЙН ЯМАР ОРОЙ БАТЛУУЛВАА.

0  |  0
(66.181.185.43) 2021 оны 06 сарын 06

тэр сайдыг нь заазалж сургамж өг.

1  |  0
ESUIGEN(197.210.65.69) 2021 оны 06 сарын 07

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь

0  |  1
ESUIGEN(197.210.65.69) 2021 оны 06 сарын 07

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь

0  |  1
Top