ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн

2021 оны 06 сарын 08

ЗУНЫ ТЭРГҮҮН ХАРАГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.06.08, Ангараг гараг.
  • Билгийн тооллын: 28, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин гахай өдөр.
  • Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 04.54-20.49
  • Барилдлага: Арвидах  
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Хий

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top