Бразилд насанд хүрээгүй хүүхдийг баривчлахыг хуулиар хориглосон байдаг. Тиймээс бразил цагдаа нар хулгайч хүүг 18 нас хүрэхийг нь хүлээж байгаад баривчилжээ.
Энэ төрсөн өдрөө залуу хэзээ ч мартахгүй биз. Учир нь тэр энэ өдөр насанд хүрээд зогсохгүй анх удаагаа шоронд очсон юм.
Маккао хотын Пауло Родригес цагдаа нарын хяналтад байнга байгаагаа огт анзаараагүй байлаа. Аль эрт дээр үед нэг хулгайн хэрэг үйлдсэн. Гэхдээ насанд хүрээгүй гээд суллагдсан тул хэдийн мартжээ. Харин хууль сахиулагчид мартсангүй.
Хүүг төрсөн өдрөө тэмдэглэж байхад нь цагдаа нар гэрт нь “зочилж”, бялуу, кола ундаа бэлэглээд зогсохгүй төрсөн өдрийн дуу хүртэл дуулж өгчээ.
Харин дараа нь баривчлаад авч явсан юм. Ямар ч хэргийн хариу эрт, орой хэзээ нэгэн цагт ирнэ гэдэг үнэн ажгуу.
Сэтгэгдэл ( 0 )