КОВИД 19 I Перуд Энэтхэгийн омог бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

Перуд Энэтхэгт тархсан коронавирусний шинэ омгийн анхны тохиолдол бүртгэгджээ.

Перугийн Эрүүл мэндийн сайд Оскар Угартегийн мэдэгдсэнээр 78 настай эмэгтэй энэтхэг вирусний халдвар авсан нь батлагдсан байна. Өвчилсөн эмэгтэй хилийн чинад руу яваагүй байсан бөгөөд халдвартай хүнтэй хавьтагч болоогүй байжээ.

Хойд хөрш ОХУ-д л гэхэд ковидын британи, энэтхэг, өмнөд африк хувилбар нийт 1068 бүртгэгджээ. Коронавирусний шинэ омгийн халдварын 70 хувь нь британийнх бол 24 хувь нь энэтхэг, 6 хувь нь өмнөд африкийн омог аж.

Орост энэтхэг омог Москва, Санкт-Петербург, Псков мужид бүртгэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top