Орос тосгон Германы Канцлераас зам засаж өгөхийг гуйжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Борооны улирал эхлэхэд зам эвдэрч, үер буун, шавар шавхайны асуудал гардаг нь дэлхий дээр Монгол, Орос хоёр л гэлтэй. Жил бүр тохиолддог зүйл ч замаа засна гэж үгүй, заслаа ч ирэх жил нь дахиад эвдэрдэг.

ОХУ-ын Омск хотын ойролцоох Верхний Карбуш тосгоны иргэд олон жилийн турш засаг захиргаанаасаа зам засч өгөхийг гуйж байгаа. Дарга нар мэдээж тоосонгүй. Хэн ч мэдэхгүй тосгонд зам засах, барихад мөнгө зарах түшмэл олдсонгүй. Тэнд бас хүмүүс амьдардаг гэдгийг ч ойлгосонгүй.
 


Ингээд тосгоны иргэд өөр арга хэрэглэхээр шийджээ. Тэд орон нутгийн захиргаанд хүсэлт гаргаснаас Германы Канцлер Меркельд хүсэлт гаргасан нь хариу хурдан ирнэ гэж үзлээ. Ингээд Меркельд хандан видео хүсэлт явуулахдаа тосгоны замын нөхцөл байдлыг дурдаж, зам засах, засмал зам барьж өгөхийг гуйсан байна.

Германы Канцлерийг тохиолдлоор сонгосонгүй. Верхний Карбуш тосгоныг XIX зуунд Оросын германууд байгуулсан бөгөөд герман гаралтай хүн маш олон.

Видео захиа цахим ертөнцөөр тарсны дараа Мужийн захиргаа хөдөлж эхэллээ. Омск мужийн дарга нар үнэхээр Германаас зам барих мэргэжилтнүүд ирнэ гэж эмээсэн үү, эсвэл бусад мужаас ичсэн үү, ямар ч гэсэн Верхний Карбуш тосгонд шинэ засмал зам тавихаар болжээ. Гэхдээ 2022 онд барина гэж амалсан байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.41) 2021 оны 06 сарын 12

manai uls bol buur guigaad nemergui shaass hiij ugj bgaan idej bgaan tanaj bgaan llr butehgui shuu neere haha guilagchin uls yumuuda oros llruudaas guina china gaas guina udahgui sda bugdeesne guina llr zail zail

0  |  0
Top