Словени улс цар тахлыг БҮРЭН ЯЛСНАА зарлалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

Словенийн Эрүүл мэндийн сайд Янез Поклукар тус улсад зургаадугаар сарын 16-наас коронавирусний цар тахал бүрэн дууссан болохыг зарлажээ.

Словенийн Эрүүл мэндийн сайдын ярьснаар тус улсад цар тахал бүрэн дууссан ч коронавирусний эсрэг хийх тэмцэл дуусаагүй байгаа аж.

Иймээс вакцин нь цар тахлыг хяналтад байлгах гол арга хэмжээ гэжээ.

Мөн цаашид Европын Холбоо нь эв санааны нэгдэл, хамтын ажиллагаанд тулгуурлаж, вакцинжуулалтын талаар нийтлэг үнэт зүйл, зорилтуудтай гэсэн байна.

Түүнчлэн Словенид давчуу газруудад амны хаалт зүүх зэрэг хэд хэдэн хязгаарлалтын арга хэмжээ хэвээр үлджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(192.82.86.111) 2021 оны 06 сарын 16

Улс орнууд ялсан гээд л дараа нь балардаг шүү.

0  |  0
Top