ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас уртасна

2021 оны 06 сарын 18

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.06.18, Баасан гараг
  • Билгийн тооллын: Билгийн тооллын 8, Харцага одтой, улаагчин тахиа өдөр.
  • Үс засуулвал: Нас уртасна.
  • Наран ургах, шингэх: 04.53-20.54
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Шороо

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top