Нохойд “үрчлүүлсэн” шаазгай хуцаж сурчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Молли нэртэй алаг шаазгай стаффордын бультерьер үүлдрийн Пегги нохойд “үрчлэгдсэнээсээ” хойш нохой шиг хуцаж сурчээ.

“Daily Mail” сайтад мэдээлснээр, Австралийн Квинслэнд мужид алаг шаазгайн дэгдээхий хаягдсан байсныг нь Пегги нохойн эзэд олжээ. Үүнээс хойш өдөр ирэх тусам амьтад дотно болжээ.

Бультерьер бяцхан шаазгайд сүүгээ өгч, үхлийн даваан дээр байсан дэгдээхий нохойг дуурайх болсон байна. Шувуу хүмүүсийн асрамжид нэг жил болж байгаа гэнэ. Эхэн үед эзэд нь Пегги нохой нь хуцаж байсан гэж боддог байсан аж. Гэвч шувуу аюулыг мэдрэхдээ нохойн адил “хуцаж” эхэлсэн гэж эзэд нь ярьжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(59.153.114.160) 2022 оны 03 сарын 13

0  |  0
Зочин(203.91.115.52) 2021 оны 06 сарын 17

Зүгээр дажгүй. Юу эс байхав дээ. Социализмын үед манайд хүн матаж рапорт бичдэг лам, сан тавьдаг До яамны ажилтан байсан юм шүү дээ. Нохой хуцахыг нь сонсоод санаа нь зовниж ичсэн байдалтай байна. ”Дэмий л зааж өгч дээ. Яаядаа байз...”

1  |  0
Top