ДОРНЫН ЗУРХАЙ: Бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2021 оны 06 сарын 19

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ЕСӨН УЛААН ШАР НОХОЙ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.06.19, Бямба гараг.
  • Билгийн тооллын: 9, Тугчин одтой, шар нохой өдөр.
  • Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.
  • Наран ургах, шингэх: 04.53-20.54
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
  • Суудал: Төмөр

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top